.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийн, нүүрсний хулгай бодитой, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдаар Б.Энхбаярыг томилно гэж зарлаад бараг долоо хонох гэж байна.
Уг шийдвэр нүүрсний хулгайч нарыг ихэд сандаргасан тул тэд УИХ дахь өөрсдийн гар хөлүүдээр дамжуулж, Г.Занданшатарыг огцруулах хуйвалдааныг эхлүүлсэн бөгөөд маргааш уг бичгээ албан ёсоор өргөн барина гэдгээ зарлаад байгаа.
Учир нь Г.Занданшатарыг огцруулж өөрсдөө Засгийн Газрыг авч байж л тэд нүүрсний хулгайн хэрэгтээ хариуцлага хүлээхгүй үлдэж чадна.
Нүүрсний хулгайчид уг бичиг дэхь гарын үсгийг цуглуулахдаа УИХ-ын гишүүдэд сайдын албан тушаал амлах буюу ихээхэн хэмжээний мөнгө санал болгон, "Мөнгө ямар ч асуудалгүй, хангалттай байгаа, Г.Занданшатарыг огцруулахад оролцоод л шагналаа ав" гэсэн байж болзошгүй тухай яригдаж буй. Тэр бүү МАН-ын гишүүдэд 300 мянган ам.доллар, бусад намын төлөөллүүдэд 100 мянган ам.долларын шагнал өгч байж болзошгүй гэх албан бус мэдээлэл ч байна.
Хамгийн гол нь Г.Занданшатарыг огцруулах гарын үсгийг цуглуулахдаа нүүрсний хулгайч нар бродюрын бүлэглэлтэй хуйвалдсан аж.
Нүүрсний хулгайч нарын "гар хөл" болсон гишүүдийн нэрс маргааш албан ёсоор ил болно.
Д.Дашбаасан
Сэтгэгдэл5
Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэж энэ шүү дээ
Огцруулах хэрэгтэй
Хулгайч нар нийлсийн биз дээ
Бродюрын бүлэглэл чинь Зандашатарынх гэсэн. Тэгэхээр Занданшатарын бүлэглэл урвачихсан болж таарлаа тийм үү??? Хулгайч л хамгийн чангаар ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ гэж хашгирдаг гэсэн үгтэй дээ.
Огцрох амархан жагсаал бол хорвоо гэнэт бий болсон
Огцрох амархан жагсаал бол хорвоо гэнэт бий болсон
Огцрох амархан жагсаал бол хорвоо гэнэт бий болсон
Огцрох амархан жагсаал бол хорвоо гэнэт бий болсон
Огцрох амархан жагсаал бол хорвоо гэнэт бий болсон
Огцрох амархан жагсаал бол хорвоо гэнэт бий болсон