sonin.mn

Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн батлагдаж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ. Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэлээ. Тус стандартад хагас коксон түлш нь нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан 13-50 мм ширхэглэлтэй хагас кокс, хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж тусгажээ.


Түүнчлэн шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгасан байна. Үүнд:


  • Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй
  • Хүхэр 0,5 хувиас ихгүй
  • Дэгдэмхий 12 хувиас ихгүй
  • Чийг 6 хувиас ихгүй
  • Үнслэг 20 хувиас ихгүй байхаар тусгажээ.


Мөн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна.