sonin.mn

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ямар ч чадваргүй бөгөөд өөрийн улсын хувь заяанд огтхон ч анхаардаггүй гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мэдэгдэв. Тэрбээр уг байр сууриа мессенжер Max-д бичжээ.


Медведевийн хэлснээр, Францын Ерөнхий сайд Себастьян Лекорнюгийн огцролт нь улс төрийн ноцтой хямралын илрэл гэнэ.


Медведев:

“Харамсалтай рекорд тогтлоо: Францын Засгийн газар ердөө 14 цагийн настай байлаа. Үүний цаад шалтгаан нь Францад жинхэнэ Ерөнхийлөгч үгүйд оршиж байна. Тэнд Украиныг хамгаалахад гаргууд өмгөөлөгч, Герман-Британий үнэнч найз, Африкт олон үгтэй неоколониалист шүүгч л бий. Харин Франц улс бол энэ "жижиг азарган тахиа" Макронд огт хамаагүй. 1814 онд Парист мордсон бидний казак морьд хүртэл түүний оронд илүү сайн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх байсан...” гэжээ.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: minval.az