
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр: "Ямар юм болоод байгааг бүгдээрээ эхлээд ойлгоцгооё. Юу болоод, яагаад Засгийн газрыг огцруулья гээд байгааг би мэдэхгүй байна.
Би өөрөө ч огцорч байсан хүний хувьд ер нь огцруулах, нураах сүйтгэх чинь амархан шүү дээ. Улс орноо босгох, ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх тал дээр илүү анхаараач.
Гар хөлийн үсэг яах вэ дээ. Манай Засгийн газрыг яг ингээд баахан гарын үсэг цуглуулж байгаад огцруулсан. Юу сайжирсан юм? Монгол улсад хэрэгтэй юу болсон юм? Битгий огцруул гэж байгаа юм биш. Огцруул ч гэж байгаа юм биш. Юу болоод байгаа учраа олооч ээ. Гадаа хасах градус болж байна лээ. Улс орноороо бужигнаад хүйтэн болж байгааг мэдэж байгаа хүн байна уу.
Би зовлон жаргал бүх юман дундуур нь явсан. Энэ тийм сайн зүйл биш шүү дээ. МАН алалцаж байгаа юм чинь гарын үсэг зураад өгчих гэнэ үү? Би тэгж хандахгүй байна. Эцэст нь хэн хожих ёстой юм? МАН-ын хэн нэгэн биш, монголын ард түмэн л хожих ёстой шүү дээ.
Засгийн газрыг огцруулахаар хэн хожоод, Д.Амарбаясгаланг огцруулахаар хэн нь хожих гээд байгааг мэдэх амьтан байна уу?
Харин Ж.Баярмаа гишүүн, Д.Ганбат гишүүн хоёрын санаачилсан нүүрсний гэрээг ил болгох санаачилга дээр бол би гарын үсэг зурсан. Хэн нэгнийг огцруул гэж гарын үсэг зурсангүй. Өрөө өрөө дамжиж гарын үсэг зуралцаад яах гэж байгаа юм? Хайран улс минь." гэлээ.
М.Чой
Сэтгэгдэл1
Алтантуяа гэж товарищ дээр үед Элбэгдоржийг дагаж далдайж явж улс төрд танигдаж албан тушаалын зах зухад хүрчихээд дараа нь нөгөө Элбэгдоржийгоо өөд уруугүй муу хэлж гзтгэж гутааж явдаг өөдгүй өвсийн дөрвөд ….