sonin.mn

УИХ-ын 70 орчим гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрх, албан тушаалаасаа түтгэлзэж байгаад, нүүрсний хулгайн хэрэгт холбоотой эсэхээ шалгуулахыг шаардсан агуулга бүхий бичгийг санаачлаад буй билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавив.


Хэрэв Г.Занданшатар огцорвол Д.Амарбаясгалан шалгуулах нь бүү хэл Монгол Улсын Ерөнхий Сайд болж магадгүй байгаа.


Иймээс ч УИХ-ын дээрх гишүүд арай л хөнгөн хуумгай гэх үү? хэт хараат гэх үү? шийдвэр гаргасан болж таарч байна.

Нүүрсний хулгайд нэр холбогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг эхлээд шалгуулчихаад дараа нь бусад асуудлаа хэлэлцэх ёстой юм биш үү? УИХ-ын гишүүд ээ.


Х.Наранбат