
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины хямралыг зохицуулах нь Израиль–Палестины мөргөлдөөнийг шийдвэрлэхээс ч илүү хүнд даалгавар байж болохыг хүлээн зөвшөөрөв.
Тэрээр Канадын Ерөнхий сайд Марк Карнитай хийсэн уулзалтын үеэр: "Үүнийг шийдэхэд амархан байх гэж бодсон, гэхдээ энэ нь магадгүй Ойрх Дорнодоос ч илүү хэцүү зүйл болж таарлаа. Ойрх Дорнодын хувьд юу болохыг харъя," гэж хэлжээ.
Мөн тэрээр: "Орос, Украинтай холбоотой зүйлс өрнөж байна," хэмээн тодорхой мэдээлэл нэмэлгүй дурдсан байна. Трамп Украины мөргөлдөөнийг "галзуу зүйл" хэмээн тодорхойлоод, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "маш сайн ойлголцдог" гэж бардамнан өгүүлжээ. Гэсэн хэдий ч тэрээр Путины талаар "би түүнд сэтгэл дундуур байна" хэмээн нэмж хэлсэн байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Сэтгэгдэл6
Үхсннэ шийдэх, Украинд зэвсэг өг. Тэгээд л орос дуусна. Баадангаас дор шаар шив, энэ лав оросын тагнуул байхаа
Галзуу шар толгойт
Орон гаран хүн !
оросууд ярьдаг трампын шалдан зурагтай бичлэг байдаг гэж, наймаачин тагнуулчинд булдэгжуулчихсэн.
Өөрийнхөө амьдралыг өөдтэйхэн аваад явж чадахгүйдээ бухимдсан боловсролгүй, чадваргүй, соёлгүй барлаг нөхөд олон улсын харилцаа, том гүрнүүдийн улс төрийн бодлогын талаар том том юм ярьж мэдэмхийрцгээх юм. Уг нь өөрийн мэдэх юмны талаар дуугарч байвал сайнсан даа. Олон улсын харилцааны сэдэв гэдэг мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсийн ярьдаг сэдэв шүү.
Энэ ч үнэн шүү. Ойрох дорнодод жижгүүд зодолдож байгаа шүү дээ