УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай болон дагалдах сангуудын хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр авч үзэх үеэр хамгийн их анхаарал татсан сэдэв нь хүүхдийн мөнгө байлаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ тухай: “Хүүхдийн мөнгийг больё гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. Үүнд зарцуулж буй 1 их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Энэ нь иргэдэд сайхан харагдаж байгаа ч өнөөдөр өгч буй 100,000 төгрөгөөр дараа жил бараа, бүтээгдэхүүн худалдан авахаар ороход тор ч дүүргэж чадахгүй. Ийм л хиймэл мөнгө бид тарааж байгаа шүү дээ.
Хүмүүст таалагдахгүй ч үүнийг гараад бодитоор хэлээд зөв зам руу явахгүй бол манай улс Венесуэл шиг боллоо. Бүгд л зээлээр, хөнгөлөлттэй өгье гэх нэг л сайхан сэтгэлт, өгөөмөр төсөл хэрэгжүүлдэг улс. Гэтэл зах зээлийн хүүг бид хуурамчаар тогтоох боломжгүй. Иргэд бодитоор хэлдэг байх ёстой” гэв.
Түүнийхээр бол хүүхдийн мөнгө бол бодит үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт авчрахгүй, харин ч халамжийн шинж чанартай төсвийн ачаалал аж. Гэхдээ хүүхдийн мөнгөний анхны зорилго өөр. Энэ нь хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх, өрхийн хэрэглээг тодорхой хэмжээнд тэтгэхээс гадна хүн амын өсөлтөд чиглэсэн бодлого байв. Монгол шиг хүн амын тоо цөөн, хөдөлмөрийн насны хүн ам цөөрөх хандлагатай улс оронд хүүхэд бүрийг дэмжих нь зөвхөн өнөөдрийн хэрэглээ бус, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт гэж үзэх үндэстэй. Дэлхийн олон улс хүүхдийн мөнгөн тэтгэмж, татварын хөнгөлөлт, орон сууцны дэмжлэг зэрэг бодлогоороо хүн амын өсөлтийг дэмждэг.
Монголд хүүхдийн мөнгө нь өрхийн тогтмол орлогын нэг эх үүсвэр болж, ядуурлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлж ирсэн талаар судалгаанууд ч бий. Тиймээс хүүхдийн мөнгө халамж уу, эсвэл хүн амын бодлого уу гэдэг асуултад шууд нэг талыг барьсан хариулт өгөх боломжгүй.
Энэ нь нэг талаар халамжийн шинж агуулж байгаа ч нөгөө талаар хүн амын өсөлт, ирээдүйн хөдөлмөрийн нөөцөө хамгаалах бодлогын хэрэгсэл юм. Харин гол асуудал нь олгож буй 100 мянган төгрөгийн бодит үнэ цэнэ, төсвийн тогтвортой байдал, мөнгийг зөв зохистой зарцуулж чадах эсэхэд оршиж байна. Эцэст нь, төр засаг иргэдэд таалагдах богино хугацааны алхам хийхээс илүүтэй хүүхдийн мөнгөний бодит үр өгөөжийг өсгөх, зорилтот бүлэгт чиглүүлэх, эсвэл боловсрол, эрүүл мэндийн шууд хөрөнгө оруулалт хэлбэрт шилжүүлэхийг эрэлхийлэх шаардлагатай болжээ.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл8
Хүүхдийн мөнгөөр амьдардаг алхайчуудаас бусад нь бүгд л дэмжих ёстой .Ингээд зоригтой дуугарчих өөр амьтан байхгүй
Энэ хүүхэн өөрөө хүүхэдтэй юу?!
Хүүхдийн мөнгө бол хүн амын өсөлтийгидэмжсэн бодлого юмаа Манайд олон хүүхэдтэй аыл өрхүүд илүү ядуу амьдарч байгаа юм Тийм уёраас хүүхдийн мөнгө ядуурлыг бууруулахад ч хувь хэмэр болж өаыгаа пм Энэ эмэгтэй өөрийнхөө амьдралын түвшний багцаагаар ярьж байна Боломжтой айлуудад бол зуун мянга хэрэггүй байгаа юм Уг нь тэд саынмлураараа татгалзаж тодорхой бучны сан байгуулаад нэн ядуу хүүхдэд тусалж болмоор Хүнд нөхцөлд өсөж байгаа хүүхдүүд өнөөдөр улсад зардал болж буй мэт боловч тэд улсын ирээдүй ямар ч ажил эрхэлж болно Бусад зүйлээ хэмнэх хэрэгтэй Жишээ нь гишүүдийн тойргийн мөнгө бас гишүүнээс өольмон ч бүтэн өглөг цалин
гоомоо Солонгоо шиг царайтай энэ дэлдэн гичий дэмий балай юм хуцаад байхаар наад зааных шиг дэлдэн том чихээ жижигрүүлж багасгаач ээ..
Уг нь бол 3-аас дээш хүүхэдтэй өрхүүдэд л хүүхдийн мөнгө өгч баймаар байгаа юм. 5 сая-аас дээш орлоготой өрхүүдэд бол хүүхдийн мөнгө хэрэггүй байхаа.
Шодойсамбуу Цэнгүүн их зоригтой гээд магтчихсан чинь онгироод шааачихсан.
За, ийм гэнэн юм яриад байвал их хуралд дахин суух магадлал нь тэгтэй тэнцүү болно доо
Цэнгүүн гэх энэ Нусан пулемёт хүүхэд бол хаана ирээд ямар ажил хариуцсан хүн гэдгээ огт ойлгоогүй амьтан. Бусдаас содон этгээд амьтан болох гээд бүр ядачихсан тэнэг. Үе үе тэнэг юм ярьдаг.