sonin.mn

Сүүлийн гурван сарын хугацаанд АНУ болон ОХУ Украины мөргөлдөөний улмаас эцэг эхээсээ тусгаарлагдсан байж болзошгүй хүүхдүүдийн талаар хэд хэдэн удаа нууц хэлэлцээ хийсэн тухай АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп мэдэгдлээ.


“Сүүлийн гурван сарын турш хоёр тал итгэлцэл, сайн санааны үндсэн дээр хэд хэдэн нууц уулзалтхийх буюу утсаар ярилцсан” хэмээн тэрээр онцолжээ.


Түүний хэлснээр, хоёр тал “дайнд нэрвэгдсэн бүх хүмүүст туслах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон” бөгөөд тэрбээр “Ерөнхийлөгч Путинтэй нягт хамтран ажиллаж, Орос, Украины хоорондох хүүхдүүдийг эцэг эхтэй нь аюулгүйгаар дахин уулзуулах ажиллагааг хангах чиглэлд” өөрийн төлөөлөгчдийг оролцуулж байгаа гэж мэдэгджээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com