
Төрийн ордонд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь улсын төсвийг хойш тавьж байгаад УИХ-аар орд газрууд, нүүрсний хулгайн “сэдэв”-ээр бие биеэ чичилж, цаашлаад цахим сүлжээнд тэр үгээ “сэвүүлээд” сууцгааж байна. Туйлын эмгэнэлтэй хэрэг юм. Нэгэнт, Монголын төрийн эрхийг барих дээд байгууллагыг нүүрсний хулгай, орд газруудын хулгайтай хутгасан төрийн өндөрлөгүүд өөрсдөө байтугай, эзлэн суусан албан тушаалаа ч үнэгүйдүүлээд дууслаа. Гэхдээ эндээс, энэ зөрчил маргаан нь “...Монголын улс төрийн эв нэгдэл, эвдрэлцлийг улстөрчид өөрсдөө шийддэггүй.
Уул уурхайн ордууд, баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй. Орд эзэмшиж, баялгийг халаасалсан цөөнх л зохицуулж байдаг юм байна” гэдгийг олон нийтэд ясанд нь тултал ойлгууллаа. Нэг үгээр хэлэхэд, энэ бүхэн Оюу толгой, Тавантолгой, түүний Ухаахудаг бүгдтэй нь холбоотой байна.
Харин наана нь, хэвлэл мэдээллийн редакц, сэтгүүлч, сурвалжлагч нар ч энэ эмгэнэлтэй үйл явдлыг “...Төрийн мэдээ, үйл явдал ” гээд бичиж дамжуулахад ч ичмээр болж байх шиг байна. Улс төрд самуурч орилж хашгирсан сэтгүүлчийн нэр бариачид ч олширлоо. Улстөрчид УИХ-аар яригдаж эхэлсэн хэрүүлээрээ “...Намын зовлонгоо төрд чирж авчирсан” гэж бие биеэ буруутгаад байгаа юм. Яахав, тэр үнэн. МАН-ын цагаан байрнаас эхтэй. МАН дээр 2025 оны есдүгээр сарын 28-нд болсон намын даргын сонгуулийн маргаан Төрийн ордонд бужигнаан болоод ороод ирсэн. Тэр утгаараа, МАН-ын үйл ажиллагаатай холбогдоно. МАН-ын даргыг сонгосон Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ удирдсан.
Тооллогын комиссын дарга нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан байсан. Тэд “...Д.Амарбаясгалан МАН-ын дарга боллоо” гэж зарласан. Гэхдээ тэр нь эцсийн шийд болж хадагдаж, хадгалагдаж чадаагүй юм.
Энэ их сонин. Нөгөө талд, Д.Амарбаясгаланг хууль, дүрэмд заасан олонхын саналыг авч чадаагүй гэж үзэж байгаа МАН-ынхны хэсэг байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын сонгуулийн тухайд тус намынхан хоёр өөр байр суурьт хуваагдсан. Төрийн ордонд “шургалсан” МАН-ын зовлонгийн үндэс энэ. Тиймээс, сүүлийн хэдхэн өдөрт Монголын төрийн утгыг алдуулсан эмх замбараагүй явдлын ээдрээг Төрийн ордонд л лав тайлах аргагүй, МАН дээр л энэ асуудал шийдэгдэнэ. Гэтэл, МАН-д яг одоо албан ёсоор төлөөлчих дарга байхгүй болсон. Л.Оюун-Эрдэнэ болохоор 2025 оны зургадугаар сарын 28-ны үүрээр МАН-ын даргын тамгыг, өрөөнийх нь түлхүүртэй Д.Амарбаясгаланд өгчихсөн. Д.Амарбаясгалан хэдийгээр МАН-ын даргын тамгыг атгаад, өрөөнд нь орж суусан ч Дээд шүүх дээр бүртгэл хийгдээгүй байна. Дээд шүүхийн бүртгэлд “...МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ” гэж бий. Ингээд “...МАН-ын дарга хэн байгаа вэ” гэдэг нь өнөөдрийн хувьд тун ойлгомжгүй байдалд байгаа юм.
Харин МАН-ын дүрэмд “…Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь генеск хэрэгжүүлэх эрхтэй” гэж заасан.Тэгэхээр, МАН дээр яг одоо хамгийн том албан ёсны дарга нь генсек Я.Содбаатар байна.
Мөн, МАН-ын дүрэмд генсекийг “...Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх үүрэгтэй”, “…Удирдах зөвлөлийн хуралдааныг намын генсек зарлан хуралдуулна”, “…Намын дарга эсхүл Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь шаардсан бол генсек хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй” гэсэн заалт бий. Үүнийг эшэлж сугалсны учир нь, МАН-ынхан, ер нь улс төрийн хүрээнийхэн “…МАН-ынхан Удирдах зөвлөлөө хуралдуулж энэ асуудлаа яриач ээ” гэж шахаж шаардаж эхлээд байгаа юм. Энэ явсаар, 100 гаруйхан жилийн тэртээ айлдсан Богдын бошгийг сануулж, бас “…МАН тарах цаг нь болсон” гэх зэргээр тус намын тухайд “ноцтой ирээдүй” яригдаад эхэллээ. Богдын бошго яахав, өдгөө хүчин төгөлдөр бус, түүх төдий гэж болно. Харин Ерөнхийлөгчийн “…МАН-ыг тараах тухай” 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд 04 дугаартай захирамж гаргасан. Тэр нь хүчинтэй хэвээр байна. Магадгүй, энэ захирамж өнөөдөр үйлчилж мэдэх л юм. Үгүй гэхийн аргагүй нөхцөл үүссэн. Тэгэхээр, “...МАН тарах уу, тогтох уу” гэдэг нь генсек Я.Содбаатарын гарт ирсэн байна. Тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд Дээд шүүхэд хандах ч юм уу, ямар нэг арга хэмжээ авч, асуудлыг нэг тийш болгох онцгой үүргийг хүлээж байгаа юм.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл12
УИХ эхлээд тарах нь зөв шийдвэр. Дараа нь тэр цагаан байшингаа шатаана уу ..тарна уу өөрсдийнх нь хэрэг
Зөв компанийн төлөөлөл болсон энэ УИХ тарах ёстой
МАН - ыг татан буулгах ерөнхийлөгчийн \ тухайн үеийн \ шаардлага УДШ дээр бий , тийм олохоор татан буулгах эрх нь УДШ - д бий - харж л байя . Харин тараах тухайд бол одоо эгэл жирийн гишүүд нь л шийдэа цаг болж дээ - аль нэг эхүүн үнэртэй , эвгүй амтай хүнээс юу гархав дэээ
Хүрэлсүхийн хүн янгуу Содоо эзнийгээ юу гэж хэлэх нүү амыг нь хараад ангайгаад сууж байгаа ! Цаадах нь Энэтхэг мэнэтхэг гэж балайраад мартчихсан байгаа ! гэхдээ нэг жанжин шугам байгаа биз ! Тэгэхгүй бол Амраа баньдийн талынханд навс тавиулна шүү дэ !
Тийм биш ээ. Амарбаясгаланг зөвшөөрөхгүй бол МАН-н дарга Оюун-Эрдэнэ хэвээрээ л гэсэн үг. Хүүк хичнээн захиалгаар ийм юм бичүүлээд нэмэргүй.
Тар тар балиар дуракууд
Залуучууд нь дээр юм байна аа, алдаатай оноотой ч улсаараа урагшаа явъя л даа. Бөөн туршлага ярьж ахархсан, аархсан улс муухай харагдаж байна. Улс орноо бодож байгаа хүн харагдахгүй байна. Хувийн эрх ашиг, амин хувийн сонирхолдоо хөтлөгдсөн нөхөд байна. Харамсалтай.
Ямарч хүчин,бүлэглэл,институт хүсээдч,тачаадаад ардын намыг тараана гэж байхгүй.Нам бол хөгжиж байдаг амьд механизм.Өөр зорилготой замын дайвруудаас салах ёстой.Үзэл баримтлал,дүрмээ сайжруулж төгөлдөржүүлэх цаг болсон.
содбаатар руу банзал ундрамын эцэг мөнгөө уултайгаа барьж гүйснээс болоод энэ намын ажил шорон санаатай болсон
УИХ, УТН-ууд бүрэн тарж дахин зохион байгуулагдаж байж л байдал өөр болно. 1990 оны үед ардчилсан тогтолцоон дахь УТН гэж юу болох ямар утга учиртайг мэдэхгүй хүмүүс нам гэж хуйлараад гуч гаруй жил улс орноороо ахуй амьдарлаараа тоглууллаа. Одоо боллоо. Юм бүхэн цаг хугацаатай.
МАН тарах нь зөв
Оюунэрдэнэ өргөдлөө бичгээр өгсөн эсэх нь чухал даа. Тэр нь генсекийн гарт очсон байх ёстой. Хамгийн эхний алхам.