
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Орос, Украин хоёрын хооронд үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсооход чухал, тэр ч байтугай шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна гэж мэдэгдлээ.
Шарм-эш-Шейхээс буцаж явах үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Трамп,
“Эрдоган чадна. Түүнийг Орост хүндэлдэг, харин Украинд ямар хандлагатайг би хэлж мэдэхгүй. Гэхдээ (ОХУ-ын ерөнхийлөгч Владимир) Путин түүнд хүндэтгэлтэй ханддаг, тэр бас миний найз”
хэмээн онцолжээ.
Түүний энэ мэдэгдэл нь Эрдоганы олон улсын талбар дахь нөлөө, ялангуяа Москвагийн талд итгэл хүлээсэн цөөн удирдагчдын нэг болох байр суурийг дахин бататгасан хэмээн шинжээчид үзэж байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: Minval.az
Сэтгэгдэл5
По ха ха ха, Эрдоган дотоод хямралаа нуухын тулд гадаад харилцаандаа идэвхтэй царайлан жүжиглэдэг амьтан!
Тараамп шаар Украинд зүгээр л зэвсэг ихээр нийлүүл. Тэгвэл дайн зогсоно. Чадахгүй л дээ, Путлерийн улаан фэн юм чинь
ОРТОЙ л үг ...
эрдоганы турк руу хэн ч довтлохгүй ОРОС ИЙМ ХҮНД НӨГЦӨЛТЭЙ БАЙХАД ТОМОГАВК ПУУЖИН ОРОСЫН ГҮН РҮҮ УКРАЙН ТАВЬЖ ТЕРРОРИЗМ ХИЙЖ БАЙХ ҮЕД ОРОСТОО ТУСАЛЖ ХОТУУДЫГ ХАМГААЛАХ ОРСООС АВСАН С-400 МЭТИЙН АГААРААС ЭСЭРГҮҮЦЭН ХАМГААЛАХ ЗЭВСГҮҮДЭЭС БУЦААЖ ОРОСТОО ӨХ БАЙЛГҮЙ ОРОС НЬ ХОТУУДАА ХАМГААЛЖ АВААД ДАРААН Ь БУЦААГААД ҮЙЛДВЭРЛЭЭД Ч ИЛҮҮДЛЭЭ Ч ӨГНӨ ТУРК ОРОСТОО ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ МОДИ БАЙНА ЖИШЭЭЛБЭЛ ОРСЫН ЖИНХЭНЭ НАЙЗУУД ШҮҮ ДЭЭ АМЕРИК УКРАЙНД ТОМХГАВК ӨГСӨН БОЛ ОРСОД ЗРК- ЗЕНИТ ПУУЖИНГИЙН ЦОГЦОЛБОР ӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ
Тал харвачихсан амьтан байна лээ. Гэхдээ үхтлээ их санаагаа тавихгүй цаадах чинь пантуркизм. Оросууд тэрийг нь мэдэхийн цаагуур мэдэж байгаа харин Трамп хөөрхий сая л мэдэж байгаа юм байх даа. Хуучин зөвлөлтийн станууд бүр монголыг ч турк гээд шаадаг гар даа. Украйн бол далайн хөрш нь байсан одоо ч бараг таслагдаад хэцүү болсон эрх ашиг нь хамгийн их хөндөгдөж байгаа улс бол Турк.