
Монгол Ардын намын ЕНБД Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэрээ: "Төрийн ажил дээр тохиролцоо гэж байхгүй байх. Ер нь МАН-ын эв нэгдлийг хангах үүднээс хоорондоо уулзаж ярилцах, нөхцөл байдалд дүгнэлт өгөх шаардлага бий.
Ийм уулзалт хэд хэдэн удаа болсон. МАН-ын УЗ-өөс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар хуралдаж болдоггүй, намын дүрэм ийм.
МАН-ын төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал Ерөнхий сайдыг томилж, сонгодог. Бага хурлаас УЗ сонгогддог. Бага хурлаас ЕНБД сонгогддог. Тийм учраас доод шатны байгууллага нь өөрсдийг нь сонгодог байгууллагын шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэлт хийж болохгүй.
Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах үед УЗ ямарваа нэгэн шийдвэр гаргадаггүй. Тийм ч учраас Ерөнхий сайдын асуудлаар УЗ хуралдахгүй, намын дүрмийн зөрчил болно. УИХ дахь МАН-ын бүлэг ч УЗ-өөс чиглэл авч хуралддаггүй.
Намын ажил намынхаараа, төрийн ажил төрийнхөөрөө явах ёстой. МАН-ын гишүүд хуваагдаж хагарсан зүйл байхгүй. Их хурлын бэлтгэлээ хийгээд хэвийн явж байгаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүний хувьд УИХ-ын даргыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах тал дээр санал зөрөлдөж байгаа зүйл байна. Энэ асуудлуудаа намын болон улс орны нийтлэг эрх ашгийн төлөө уулзаж ярилцаж ойлголцох ёстой.
Тэр цэг бол УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан байх болно. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөсөн асуудал дээр эргэн хараач гэдэг хүсэлтийг намын зарим гишүүдээс хяналтын ерөнхий хороонд гаргасан байсан. Гэхдээ би хяналтын ерөнхий хорооны өмнөөс хариулт өгөх боломжгүй. " гэсэн юм.
М.Чой
Сэтгэгдэл4
Санаснаас шаг хийтэл \ ЖДҮ чээс гарамгүй \ хариулчихаж . МАН минь одоо ордны тайгачууд ба ор дэрний шивэгчүүдээсээ хагацах болсон шүү . Нүүрсний хулгайчдыг ч , хадгаламж банкны казиночдыг ч ОГЦРУУЛ - тэд хэзээч МАН -д минь эвлэрэхгүй " хоёр үзүүртэй \ эсрэг чиглэсэн \ ЗҮҮ ...
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
гэрээ тендер оффтек төмөр зам нүүрсний үнээ ил болгоочээ тендерээ
Содоо чи бол угаасаа л сул хүн ажлын чадвар ч байхгүй гэдгийг ковидын үeд АН МАН гүй бүх ард түмэн чамайг мэдэж авсан. Хүрэлсүх чамаас ичсэндээ л огцорсон шд. Одоо зандкаг чи бас л хорлосоор байна. Чи өөрөө зайлаач