
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевийн мэдээлснээр ОХУ ба АНУ-ын удахгүй болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Тэрбээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ‘ойрын ирээдүй’-тэй холбоотой сэтгэгдлийг мушгин гуйвуулж, ирэх дээд хэмжээний уулзалтыг саатуулахыг оролдож байна. Гэсэн хэдий ч бэлтгэл ажил үргэлжилж байна” гэж X (хуучнаар Twitter) сүлжээнд бичжээ.
Энэхүү мэдэгдэл нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг саммит хойшлогдож болзошгүй талаар мэдээлж буй үед гарч байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл3
Путины онгоыг замд нь доороос нь пуужиндана гээд укрианууд бэлдээд байгаа гэсэн ! Болгаруудын санал болгосон коридороор нисэж болохгүй шүү ! хуйвалдчихсан байгаа !
Путлер чадхийвэл сайн л байна. Сая гаруй хүний амь насаар тоглосон чөтгөр билээ л
Уулзалт худ шүү. Путин дайнаа зогсоохгүй. Ялж чадахгүй, ялагдаж болохгүй. Аргаа бараад зууралдаад дуусах төлөвлөгөөтэй байгаа