sonin.mn

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ.


1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтан тун цөөн гарч байв. Ц.Нямдорж зэрэг цөөн хүн Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн Хуулийн цэц тогтоож байсан ба Х.Булгантуяагийн хувьд Үндсэн хууль зөрчсөн сэдэл нь өөрөө маш увайгүй юм.


Х.Булгантуяа нь Засгийн Газрыг Үндсэн хууль зөрчин огцруулж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсанаараа Монголын түүхэнд гутамшиг болж үлдэх нь тодорхой болоод байна.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85.17-д Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтныг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэж гэж заасан байна.


Энэ нь ажлын тав хоног буюу долоо хоног байх аж. Энэ хуулийн хугацаа дуусах дөхөж буй ч Х.Булгантуяаг эргүүлэн татах асуудал УИХ-д орж ирээгүй л байна. Ер нь Монголд хууль гэж байгаа л бол Х.Булгантуяа УИХ-аас эргүүлэн татагдах ёстой билээ.


Э.Солонго