 
                
                
                Пакистан болон Афганистан улс харилцан гал зогсоох статусаа үргэлжлүүлэн мөрдөхөөр тохиролцсон талаар Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдэв. Энэхүү мэдэгдэлд Афганистан, Пакистан, Турк, Катарын төлөөлөгчид Истанбул хотод 10 дугаар сарын 25–30-ны өдрүүдэд уулзалт хийсэн тухай дурдсан байна.
Уулзалт нь 10 дугаар сарын 18–19-нд Доха хотноо Турк, Катараас зуучлан байгуулсан анхны гал зогсоох гэрээг бэхжүүлэх зорилготой байжээ.
Мэдэгдэлд “Бүх талууд гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд хэрэгжилтийн нарийвчилсан механизмыг ирэх 11 дүгээр сарын 6-нд Истанбулд болох удирдлагын түвшний уулзалтаар хэлэлцэж, батлахаар төлөвлөж байна” гэж онцолсон байна.
Түүнчлэн хэлэлцээний үр дүнд энх тайвныг хадгалах, гэрээг зөрчсөн этгээдэд хориг арга хэмжээ авах хяналт, баталгаажуулалтын механизм байгуулах шийдвэр гарчээ.
Турк болон Катар улс зуучлагчийн хувьд хоёр талын идэвхтэй оролцоонд талархал илэрхийлж, бүс нутагт тогтвортой энх тайван, харилцан итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл1
Энэ дэлхий дээр Фашист Путинээс бусад нь л энх тайвныг хүсч бна, зөвхөн тэр чекист л гал зогсоохыг ч зөвшөөрөхгүй бна шүү дээ !!!