sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтыг богино хугацаанд зохион байгуулах боломжтой ч, одоогоор ийм уулзалт хийх зайлшгүй хэрэгцээ байхгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.


Тэрбээр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, “Онолын хувьд ийм уулзалт боломжтой. Гэвч одоогийн нөхцөлд шаардлагагүй гэж үзэж байна” хэмээн онцолсон байна.


Песков мөн Украины нөхцөл байдлыг зохицуулахтай холбоотой асуудлууд дээр “маш нарийн, нягт нямбай ажиллах шаардлагатай үе шат үргэлжилж байна” гэж нэмэлт тайлбар өгчээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: Minval.az