sonin.mn

Чехийн Ерөнхийлөгч Петр Павел Ерөнхий сайд Петр Фиалын тэргүүлсэн Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авч, шинэ Засгийн газар бүрдэх хүртэл одоогийн сайд нарыг үүрэг гүйцэтгэгч хэлбэрээр ажиллахыг даалгалаа. Энэ тухай тус улсын ČTK агентлаг мэдээлэв.


Тус улсын төрийн тэргүүн өмнө нь сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний ANO намын дарга Андрей Бабишид шинэ Засгийн газар байгуулах мандатыг олгосон байна.


Бабиш нь Украинд санхүүгийн тусламж үзүүлэх болон зэвсэг нийлүүлэхийн эсрэг байр суурьтай гэдгээрээ танигдсан улс төрч юм. Түүний Засгийн Газар бүрдвэл Прагийн гадаад бодлогын чиглэл, ялангуяа Киевийн талаарх байр сууринд тодорхой өөрчлөлт гарах магадлалтай гэж шинжээчид үзэж байна.




Н.Отгончимэг

Эх сурвалж: minval.az