НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте TVP World телевизэд өгсөн ярилцлагадаа, НАТО-гийн холбоотнууд артиллерийн сумны үйлдвэрлэлээр Оросыг гүйцэж түрүүлсэн гэж мэдэгдэв.
Рютте хэлэхдээ,“Саяхныг хүртэл Орос нийлбэр байдлаар НАТО-гийн бүх холбоотнуудаас илүү их цэргийн зориулалттай галын зэвсэгт ашиглагддаг материал, түүхий эдийн багц үйлдвэрлэж байсан. Гэхдээ одоо байдал өөр боллоо” гэжээ.
Тэрбээр мөн НАТО холбоотнуудад давуу байдлаа хадгалах, холбооны батлан хамгаалах чадамжийг бэхжүүлэхийн тулд цэрэг техник, сум бөмбөгний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж онцолсон байна.
Х.Цэцэн
Эх сурвалж: minval.az
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл2
Нато Оростой байлдах гээд бэлдээд байгаа юмуу ! Тэгэж аальгүйтэж байж устөрөгчийн Царь бомба бөмбөгний амтыг үзэх нь дэ !
Шшшш,,,тахар минь,,,украиныг сайн зэвсэглээд өгөхөөр оросууд өөр дээрээ царь бомбагаа дэлбэлээд,,, амиа хорлож үхцгээх тэнэгүүдшдээ,,,,мархарита симонянь юу гэлээ,,,, чи санаж байна уу,,,””””сибирийн нэг хотын дээр цөмийн бөмбөг дэлбэлье”””гэж байсан шүүдээ,,,,аймаар юмшүү,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,