Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нийгмийн сүлжээ X (хуучнаар Twitter)-т нийтэлсэн бичвэртээ: "Унгар Улс ОХУ-тай нээлттэй, бүтээлч байдлаар харилцаж байгаа ч бүрэн тусгаар тогтнолоо хадгалж, зөвхөн Будапештийн ашиг сонирхлын үүднээс үйлдэл хийж байна гэж мэдэгджээ.
Тэрбээр:“Унгарын улс төрийн шийдвэрүүд зөвхөн Будапештэд, зөвхөн Унгарын ашиг сонирхолд нийцүүлэн гаргагддаг. Манай тусгаар тогтнол хэлэлцэх асуудал биш. Бид ОХУ-тай нээлттэй, бүтээлч байдлаар хамтран ажилладаг — энэ нь үргэлж Унгарын ашиг сонирхлын төлөө, Европ дахь тогтвортой байдлын төлөө байдаг” хэмээн онцолсон байна.
Х.Цэцэн
Эх сурвалж: minval.az
Пүрэв - 11 сарын 13,
2025

Сэтгэгдэл1
Ёвроп дахь ганц эрүүл бодолтой хүн нь дэ !