sonin.mn

Би энэ удаа олон юм бичих гэсэнгүй. Хараал мэдээж урсаж таарна. Хотойхгүй. Нүүрлээд ирж байгаа бодит үнэнийг хараалаар хөөж чадахгүй. Үнэнтэй эвлэрч чадахгүйд л нэг хэсэг монголчуудын эмгэнэл оршоод байх шиг.


Путин чинь нүдний булай болоод ялагдчихсан, найзуудаа, бүр ноцтой нь Донбассыг тэр чигт нь Украинд буцааж өгөөд нефть-шатахуунаа авч үлдэе, нефть-шатахуун дээр тавьсан хоригуудаа цуцлуулая, Оросын “НПЗ” (нефть боловсруулах завод) рүү Украин халдахыг нь болиулъя гэдэг дээрээ тулж ирсэн байна.


Кремльд яригдсан ийм нууц яриаг дэлхийн хэвлэл сайтууд шуугиад эхлэх нь байна. Путинээ дундаа суулгачихаад хэдэн талаас нь шахаж байна гэж мэдээллээ. Тэгэхлээр энэ ялалт уу?

 

Зурган тайлбар №1. Хөх хүснэгт. Оросын цэргийн хохирол ёстой замаа алдлаа. Хайран орос хөвгүүд. Алагдсан энэ олон цэрэг эрс дотор цусан төрөл-буриад, тува, халимаг, алтай, хакасс хэд байгаа бол гэхээс миний зүрх шимшрэнэ. Сөнөөлгөсөн энэ их, олон мянган зэвсэг хүнд техникийг нь хар даа. Оросын ард түмний олон арван жилийн хөдөлмөрөөр бүтсэн эд. Хайран уу? Хамгийн гол нь эрдэнэт ХҮНИЙ АМЬ!

 

Зурган тайлбар №2. Энэ бол Канадад, Ниагара хүрхрээнд өчигдөр тохиосон үйл явдал. G7 буюу монголоороо “7-гийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна. Дэлхийн бодлогыг тодорхойлдог улс гүрнүүдийн топ дипломатчид цуглажээ.


Нүүрэн эгнээний баруун захад Украины Гадаад хэргийн сайд Андрей Сигиба нүүр бардам зогсож байна. Саудын Арабын нөхөр уригджээ. Ярилцсан гол сэдэв бол Орост даралт шахалт үзүүлэх замаар дайны хядлагыг нь зогсоолгож, Украины ард түмнийг амар тайван орхиулах (оросуудаар).


Оросын дайны машины гол “шатахуун” болох нефть-бензинийг нь хоригт оруулах, гол худалдан авагч Хятад, Энэтхэг хоёрын худалдан авалтыг хоригт оруулах маягаар Оросын нефтийн үнийг унагаж, хариуд нь Саудын Арабын нефтийн экспортыг эрс нэмэх асуудал, мөн Баруунд царцаагдсан оросын улс төрч-олигархиудын мөнгөний активаас Украины батлан хамгаалалтад зарцуулах асуудал яригдаад эхний үр дүн гарч байна. Хоёр зургийн тайлбар ийм л байна.

 

Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)                                                 

2025.11.14. London