ДОХА, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /TASS/. АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар мордсон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мухаммед бен Салман Аль Сауд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианаас захидал хүлээн авчээ. Саудын Арабын мэдээллийн агентлаг энэ тухай мэдээлсэн боловч захидлын агуулгын талаар мэдээлэл өгөөгүй байна.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж ажлын айлчлал хийхээр даваа гарагт буюу өчигдөр АНУ-ыг зорьсон гэж түүний ажлын албанаас мэдээлжээ. Тэрбээр мягмар гарагт буюу өнөөдөр Д.Трамптай уулзана.
Саудын Арабын эрх баригчид АНУ-ын засаг захиргаанаас Катарт олгосонтой адил аюулгүй байдлын баталгаа авахыг зорьж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Катарын нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, гол дэд бүтцийн эсрэг аливаа зэвсэгт халдлагыг АНУ-ын энх тайван, аюулгүй байдалд учирч буй аюул занал гэж үзэх тухай захирамжид Д.Трамп өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр гарын үсэг зурсан юм.
Угсаа залгамжлах хунтайжийн айлчлалын өмнө Д.Трамп АНУ-ын тав дахь үеийн “F-35” сөнөөгч онгоцыг Саудын Арабад нийлүүлэхээр төлөвлөж байгааг зарласан байна.
Ираны тал зуучлагчдын тусламжтайгаар Вашингтонтой харилцаа холбоо тогтоосон хэвээр байгаа гэж Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багай 10 дугаар сарын 20-нд мэдэгджээ. Түүний хэлснээр, Ираны тал энхийн зорилгоор цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрхээ хадгалах нөхцөлтэйгөөр АНУ-тай хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл1
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️. 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ.