ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “AI Journey” олон улсын чуулганы үеэр үг хэлэхдээ, төрийн удирдлага болон аюулгүй байдалтай холбоотой бүх салбарт Орос улс дотоодын технологио ашиглах нь зайлшгүй шаардлагатай болсныг онцлов.
Путин хэлэхдээ: "Төрийн удирдлага, аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагууд зэрэг чиглэлд бид зөвхөн өөрсдийн технологид найдах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Тэрээр мөн үндэсний технологийн хөгжлийг хязгаарлаж буй саад тотгорыг бүрэн арилгах шаардлагатайг дурьдав. Путин зарим улс оронд хиймэл оюунд хэт хатуу хязгаарлалт тогтоосноос шинэ бүтээгдэхүүн, инновацийн хөгжил саарсан жишээнээс Орос улс сургамж авах ёстой гэдгийг онцолсон юм.
“Хиймэл оюуны хөгжилд хатуу журам, хязгаар тогтоосон орнууд шинэ технологи бий болгох боломжоо алдаж байна. Бид энэ алдааг давтах ёсгүй” гэж тэр хэллээ.
Путиний мэдэгдэл нь Орос улс импортын хамаарлыг бууруулж, стратегийн чухал салбарт технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлд улам анхаарч буйг илтгэж байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл6
Гях,,,гяхх,,,гяхх,,,,СОГТУУ роботоо сугадаад л шааж өгөхнэээээ,,,,энэ орос орк,,,,ЭРҮҮЛ байгаа,,,,ээээ базарваань,,,
Орос гүрэн ахин сэргэн мандаж Дэлхийн дээврийг дороос нь цөм цохин гарч ирж Тэнгэрт 2 нар мандахыг харцгаа хэмээн зарлан тунхаглаж бна.
За ойлголоо,,,эмээ уудаа,,,тайвшир,,,
Агуу орос орныг ч сайхан дампууруулж байгаа эргүү өвгөн дөө
Нутаг нь Уралаас нааш байхгүй Азийг доорд үздэг сүржин Оросуудыг агуу гэж Буриадууд л итгэнэ.
Хэцсс ганц Украйнтай зууралдаж агуу Оросыг шаварт суулгаж дампууруулж байгаа төгцөг. Украйнтай дайн хийхгүй, Eвропод зах зээлээ томсгоод Улаан талбайд ялалтын парадаа хийгээд бааварлаж байх ёстой байсан юм. Орос руу хэн ч дайрахгүй. Одоо Eвроп Япон Өмнөд Солонгос гээд шүдээ хүртэл зэвсэглэж байна даа