Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна.
УИХ-ын нэр бүхий гишүүд ч энэ саналыг дэмжиж эхэлжээ.
Одоогоос нэг жилийн өмнө НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийн хичээлийг жил бүрийн 8-р сарын 1 -нээс эхлүүлж, өвлийн хоёр сар амраах, эсвэл 7-р сарын 1-нд амрааж, 10-р сарын нэгнээс хичээллүүлэх санал гаргаж байсан юм. Жилийн өмнө уг саналыг үл ойшоох хүн олон байсан ч одоо эргээд харахад Улаанбаатар хотын онцлог, Монгол Улсын цаг агаарын байдал, томуугийн дэгдэлт гээд олон хүчин зүйлээс дүгнэхэд муугүй санаачилга байсан юм биш үү? Ер нь энэ саналыг НИТХ болон бусад холбогдох саналууд авч хэлэлцэн, зоригтой шийдвэр гаргахад болохгүй гэх газаргүй бус уу?
Б.Болд
Даваа - 11 сарын 24,
2025

Сэтгэгдэл0