Монголчууд бид улс тунхагласан өдрөө тэмдэглэх болгондоо түүхэн маргаан өрнүүлж, хэн нь илүү мэддэгээ өрсөлдөн цэцэрхэх нь бараг л уламжлал болжээ. Үндэсний бахархлын өдөр маань эв нэгдлийн баяр байх ёстой атал улстөржилт, талцлын индэр болон хувирч байгаад харамсал эрхгүй төрнө. Дэлхийн бусад улсад ийм үзэгдэл бараг үгүй хэр нь ганц бид л энэ баяраа маргааны шалтгаан болгож “он сар өдөр булаацалддаг” нь үнэхээр эмгэнэлтэй.
1924 оны 11-р сарын 26 бол Оросын 1918 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалаар боловсруулсан социалист эрх зүйн тогтолцоог шингээсэн, хүчээр батлуулсан анхдугаар Үндсэн хуулийн өдөр. Монголчууд 1911 оны 12-р сарын 29-ний өдөр Богд хаант Монгол Улсаа тунхаглан зарлаж, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан,
ОХУ-ын эзлэн түрэмгийлэгч нарын хүчээр тулгасан Үндсэн хууль баталж их хядлага эхлэх эрх зүйг тавьсан, ер нь бол Монголчууд 800-гаад жилийн өмнө л Их Монгол Улсаа тунхаглаж байсан аугаа түүхтэй улс гэх мэтээр ярих болж. Зарим талаар үнэн л дээ, гэхдээ
дэлхийн орнуудад улс тунхагласан өдрийг хэрхэн тэмдэглэдгийг харахад нэг нийтлэг зарчим ажиглагддаг. Тэд эртний түүхээ хүндэтгэдэг ч орчин үеийн тусгаар тогтнолын эхлэлийг тодорхой нэг үйл явдлаас эхлэн тооцдог.
Хятад
Хятадын түүхийн гүн эх сурвалжийг тооцвол мянга мянган жилийн настай төрийн уламжлал бий. Гэхдээ өнөөгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1949 онд байгуулагдсан тул тэд улсын баяраа тэндээс эхлэн тэмдэглэдэг. Учир нь тэдний орчин үеийн улс төрийн байгууллын эхлэл тэр өдөр гэж үздэг.
Орос
Оросын түүх ч мөн адил хэдэн зууны өмнөөс эхтэй. Гэвч өнөөгийн ОХУ-ын бүрэн эрхт байдлыг зарласан 1990 оны өдөр нь тэдний шинэ эхлэл. Тиймээс “Оросын тусгаар тогтнолын өдөр”-өө уг өдрөөр тооцдог.
АНУ
АНУ колоничлолоос салж, тусгаар тогтнолоо 1776 онд зарласнаараа орчин үеийн Америкийн улс төрийн тогтолцоо эхэлсэн гэж үздэг. Тиймээс дэлхийд хамгийн танигдсан баяруудын нэг — Independence Day — бол тэр л өдрийг тэмдэглэдэг баяр.
Хэрэв тэд бүх түүхээ тооцоод байвал уугуул индиан соёл, колоничлол, хаант төр, бүр Британи эзэнт гүрний түүхийг хүртэл “эхлэл” болгох боломжтой. Гэхдээ логик нь орчин үеийн улсынхаа эхлэлийг тэмдэглэхэд оршдог.
Франц
Францын Бүгд Найрамдах Улсын эхлэлийг Францын их хувьсгалын үеэр хаант төрийг түлхэн унагаж, шинэ тогтолцоог үндэслэсэн өдөр буюу 1789 оны 7 сарын 14 гэж үздэг. Энэ өдөр нь түүхэн ба улс төрийн шинэ байгуулал эхэлсэнтэй шууд холбоотой.
Өмнөд Солонгос
Солонгосын хойг эртний хаант улсуудаас эхтэй ч орчин үеийн Бүгд Найрамдах Солонгос Улс 1948 онд тунхаглагдсан. Тиймээс тэд “Үндэсний байгуулагдсан өдөр”-өө энэ үеэс тооцдог. Эртний хаанчлалынхаа өдрийг орчин үеийн улс төрийн баярт хольдоггүй.
Манай жишиг хаана байна вэ?
“Улс тунхаглана” гэх ойлголт эртний түүхийн үед дэлхийд байгаагүй, орчин үеийн улс орнуудын л ойлголт. Тийм байтал бид мянганы өмнөх хаант улсуудынхаа байгууллыг өнөөгийн Бүгд Найрамдах Улс тунхагласантай холбож маргалдсаар буй нь учир дутагдалтай.
Орчин үеийн Монгол бол анхдугаар Үндсэн хуулийн дагуу байгуулсан Бүгд Найрамдах засаглалтай Монгол Улс. 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан.
Логикоор бол тэр өдрөөс эхлэн бид орчин үеийн Монгол Улсын төрийн тогтолцоо, бүрэн эрхт байдлаа тооцох нь хамгийн зохистой.
Бидэнд улс тунхагласан өдрөө хэрэлдэж бус, ойлголцож тэмдэглэх шаардлага бий. Түүхээ хүндэтгэх нь маргаан хийх биш, харилцан зөв ойлголцохоос эхэлнэ.
Н.Отгончимэг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл14
1992 оны үндсэн хууль бас хуучирчихлаа. Дэлхийд америк ноёлол дууслаа. Улс ардчилсан замаар байнга явахгүй.
1206
орос хужаа хоёр тэгж заагаад байна уукк
https://www.youtube.com/shorts/Sh2GlKVZMjo
1992 оны үндсэн хууль бас хуучирчихлаа. Дэлхийд америк ноёлол дууслаа. Улс ардчилсан замаар байнга явахгүй.
1992 оны үндсэн хууль бас хуучирчихлаа. Дэлхийд америк ноёлол дууслаа. Улс ардчилсан замаар байнга явахгүй.
1992 оны үндсэн хууль бас хуучирчихлаа. Дэлхийд америк ноёлол дууслаа. Улс ардчилсан замаар байнга явахгүй.
1992 оны үндсэн хууль бас хуучирчихлаа. Дэлхийд америк ноёлол дууслаа. Улс ардчилсан замаар байнга явахгүй.
Дэлхийд америкийн ноёрхол дууслаа.
Дэлхийд америкийн ноёрхол дууслаа.
Mongold soyoltoi margaldaan ch gej baihgyi!sab l hiibel eersdiinhee byryyg zeb!geed oilgoson syl tolgoinuud ikhe ,er ni margaldaan soyoltoi baih tysmaa mas sain yum!!!yynii tyld yum ynsdag bolno?........................................
МАНын хулгайч алуурчидтай ойлголцож зөвшилцөнө гэв үү. Түй май өмхий гичии минь .
Түүхээ судалдаггүй хоосон цэцэрхэгчид олширсны гай шүү дээ. Мэргэжлийн гэх түүхчид нь Монгол хэлнээс өөр хэл мэдэхгүй, тийм болохоор бусдынхаа хийснийг л давтаад байдаг. Урагшлуулж байгаа юм байхгүй. Монголд түүхээ үзэх үндэстний үзэл санаа, түүхээ бичих төрийн бодлого байхгүй болсон. Хэдэн түүхчид нь хоорондоо хагаралдаад бие биенээ үзэхээ байсан.
Данзанг Баваасантай нь Шар хаданд аваачиж буудаж алсны их боярин одор юм ! Тэмдэглээд бай тэмдэглээд бай ! 26 ны одрийг !
Данзанг Баваасантай нь Шар хаданд аваачиж буудаж алсны их боярин одор юм ! Тэмдэглээд бай тэмдэглээд бай ! 26 ны одрийг !
олон хөлтэй ганц бие хол явахгүйн үлгэртэй адил юм л болоод байна ... 1 толгойтой, 1 удирдлагатай байж л цааш явна ... хүн болгон дур зоргоороо зүтгээд байвал сөнөхийн цондон
1911 OND ULSAA TUNHAGLASAN UUR YUM BHGUI ZA . 1924 ONII HUUL BOL HARGIS HUUL BAISAN ARD IRGEDEE UNDES UGSAA HURUNGU HINEEGEER N YALGAJ SONGUULIIN ERHIIG N HASSAN ULAAN FASHIST OROSUUDIIN TULGASAN HARGIS HUUL BSAN SHUU
Монгол бол Азийн улс буюу Хятад соёлын салшгүй хэсэг
Баабарыг гутаах гэж нэрий нь барихаа боль ! Монгол бол нүүдэлчний соёлын эх орон,одоо энийг ооёо хуяагүй бүгд мэддэг болсоон !!!
Отгончимэг гуай та Улсын анхдугаар их хурлын шийдвэр дотроос Монгол улсыг тунхаглав гэсэн үг үсэг олж үзээгүй биз дээ. Харин Бүгд Найрам дах засаг тогтоов гэсэн л үгс бий шүү дээ ! Бүгд Найрамдах "Улсаа" гэдгийг нь та өөрөө л нэмээд биччихсэн бна шүү дээ ! Арай хэдэн жил ийн өмнө бол БНМонгол улсаа тунхагласны гэж туудаг байсан, жилээс жилд зөв тийшлээд л бгаа юмшүү.