Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Өргөө" зочид буудлын асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүмжилжээ.
Тодруулбал Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг : " Өнөөгийн бүх хулгай, авлигыг гардан эхлүүлсэн хүн ийм юм ярьж зогсох гэж. 2000 онд Засаг тэргүүлэхдээ төрийн албан тушаалыг үнэлж зарахаас ажлаа эхэлсэн. Тэр үеийн Их Хурлын 76 гишүүний 72 нь МАХН. Намбарын Энхбаяр тус намын дарга, Ерөнхий Сайд нь байв. Түүний хулгай луйвар, дураараа дургилтад хяналт тавих сөрөг хүчин байгаагүй, олон нийтийн мэдээлэл өнөөгийнх шиг хөгжөөгүй байв. Энхбаяр бол өдгөө тахал мэт тархсан Монголын авлига хулгайн зохиогч, гардан гүйцэтгэгч, түүнээс ашиг хүртэж амташсан этгээд. Хулгай дээрэм түүний эхлүүлсэн үлгэр жишээгээр манай нийгмийн салаа салбар, төрийн шат дамжлага бүрт халдварлан дэлбэртлээ тархсан. Шаравжамцын Батбаяр "Энхбаярын хулгай луйварын товчоон"-ыг ном болгон 2000 оны дундуур хэвлүүлж байв.
140 гаруй хулгай авлига, албан тушаалын гэмт үйлдлийг нь баримтжуулсан. Энхбаярыг "Авилгын загалмайлсан эцэг", "Урт шар дээлтийн аюул", "Хулгайч мангас" гэж цоллодог байлаа. Доктор Ганбат гэх нийтлэлч Энхбаярын хулгай авлигын тухай "Аалзны Тор" хэмээх цуврал өгүүллэг "Өдрийн сонин"-д олон дугаар дамжуулан бичиж шуугиулна.
Суудал сандлын арилжаа, газар олголт, хөрөнгийн худалдаа хувьчлал, улсын үйлдвэрийн газрын шахаа гээд өнгөтэй өөдтэй бүхэн рүү Энхбаярыг гараа хэрхэн дүрдгийг илчилж байсан нь тэр юм. Өр, орд, холын элч зочин, хөрөнгө оруулагчдаас хүртэл хувь нэхэж, цавчаа хийж хүний нүүр түлж шившиг нь дэвэрч байв. 2009 оны сонгуульд ялагдангуут Энхбаярын авлига хулгайг баримтжуулсан олон хавтас Авлигатай Тэмцэх Газарт хүргэгдсэн. Мөрдөн шалгах байгууллагаас 12 удаа дуудаж, ирээгүй учир баривчлагдсанаар тэр хуулийн өмнө очсон. Ерөнхийлөгч байхдаа аргалж 2008 онд зувчуулсан "Өргөө" луйвараасаа үүдэн сандарч яваа бололтой. Түүний авлигач, хулгайч болсонд би хамаагүй. Энхбаярт үнэн байхгүй, харин хувийн атгаг сонирхол, алсын шуналтайг нь олон хүн анхааруулдаг. Хуучин хонхны хэл шиг төрийн ордны хонгилд үргэлж дон дон гэж зогсох нь өрөвдөм" гэсэн байх юм.
Хуулийн хонгил үүсгэж бусдыг хэлмэгдүүлэх, рекет хийж, олон сая доллар дээрэмдэх, төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьдаа завших буюу бусдад авч өгөх зэрэг бусармаг олон зүйл үнэндээ Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед гарсан биш бил үү?
Ц.Элбэгдорж бусдыг авилгач, хулгайчаар нь дуудах тийм ариухан хүн гэж үү?
С.Сарнай
Пүрэв - 11 сарын 27,
2025

Сэтгэгдэл7
Хэрээд хараа гайхалцав гэж энэ дээ. Ккк
Элбэгдорж өөрөө хулгай хийсэн эсэхийг бол мэдэхгүй юм. Харин Н.Энхбаярын тухай бичсэн зүйл нь бодитой үнэн учраас Элбэгдорж гэдэг муу хүн хэлсэн гээд худал болох биш!!
Элбэгдоржийн зөв
hvzvvgvi hulgaichaa hvreed ir .
МАНын шушмаа данжаадууд барьж авчирна гэж тэнгэр харж улилдан хуцалдаад байсан. Харин Эби одоо өөрсдийг нь баривчлуулаад эхлэв үү? Ляньхуа Данх , Хү Сүжан данжаад нарыг барвчлуулаад өгөөч ээ
Одоо Энхбаяр Оргоо зочид буудлаас оор юмгуй гуйлгачин хун шуу дэ ! Тэрийг нь Нямбаатар хураагаад авчихвал харваад ухчихнэ ! Элбэгдоржид их хоронго бий ! Сахал Эрдэнэбилэгийн тал хоронго нь Элбэгдоржийнх ! Хурэлсухийг зайлсан хойно нь Монголд ирэх боломжтой байгаа Ээбий гуай !
Яахав дээ өөр шиг нь хэдэн тэрбум доллар бус жижигхэн юм луйвардчихлаа л гэж тэгэж байгаа биз ккк. Муу бузрын луйварчин. Үхэж далд ороосой