Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.
Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.
Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл13
За даа, АН-ын хэдэн гишүүн шал өөр зорилгоо хаацайлж, "эх оронч"- ийн баг өмсөөд гуравхан жилийн өмнө нилээн маргаан тэмцэл болж бай ж, цэгцлэн баталсан хуулийг задлаж, хэдхээн хүний ашиг сонирхолд нийцүүлэх гэж яваа юм биш бизээ ?! Допингийн асуудал, хүүхдийн цол зэргийг бол БТС-ын тухай хуулиар ч зохицуулж болно шүү дээ, яагаад заавал баяр наадмын хууль гэж....? Тун ч сэжигтэй л юм бна шүү !!!
Амгаланбаатар оороо хурдан морь унадаг хуухэд байсан гэсэн ! Шилдэг унаач цолоо нохож авах хэрэгтэй
Unaacnngedeg ug neg l zohisgui Morin uraldancn gewel zugeer.
Shildeg hurdan morinii huuhed gene biz dee yun unaacn yamarcn beleg demberelgui
МУ-ын хөгжилд хэрэгтэй цаг үеээ олсон маш чухал хууль байна.
Unaach hurdiig hamgaalyaa gej baigaa bol huuhedgui irsenmoriig 5 uhraajbish ogt baridaggui baih huuli heregtei
Уралдаанч хүүхэд шүү. Унаач хүүхэд муу ёртой
МАНыхан наад гялгар тэмдэгийнхээ солиорлыг болиочээ. улсаараа коммунистуудын балай сурталд солиороод дууслаа. учиралаа чи нээрээ эргүүтчихэж. та нарыг 300000 хандивын угжныхаа хэдийг тэжээх гэж зовж явааг ойлгож байна. наад бодлого чинь улсаа алаад байгааг ойлгохгүй байна уу. цаад топор новш хийлгээд байдаг юм уу ямар учиртай юм. бөөлжис цутгачихлаа
хүүхэд цалингаа бүтэн, давуулж авах.
Уралдаанч хүүхэд гэж бдаг болохооч унаач гэж юу яриад бга юм бол доо.
Энэтхэгийн үхэр хамгаалдаг хууль шиг сонин юм болох вийдээ. Хөгжлийн хууль гаргахгүй нэг иймэрхүү хууль гаргаж цаг нөхцөөж явна даа Монголчууд бид. Хэзээ нэг олигтой шудрага лидертэй болж урагш хөгжих юм бол.
ПҮҮҮҮ ИСДАААА
ХИИХ АЖИЛГҮЙ ГАРУУДЫГ ЦӨӨӨЛӨӨӨӨӨ