УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Харбины гэрээ"-тэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрээр: " Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулагдах процесс их нарийн юм байна. УИХ-д суудалтай бүх намаас орно гэдэг ч юм уу? Үүний дагуу бид 11 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулах хүсэлтээ өгчихсөн. Төмөр замын хил холбохыг УИХ-ын гишүүд бүгд дэмжиж байгаа.
Харин нүүрсний борлуулалтын үнэ л хамгийн гол асуудал байгаа.
2024 оны 2-р сард "Эрдэнэс Тавантолгой"-ын БЭТ байсан Ж.Ганбат гэдэг хүн ЗГХЭГ луу Хятадтай хийж буй хэлэлцээрийн тухай бичиг явуулахдаа "Хятадын тал манай нүүрсийг биржийн үнээр авахыг хүлээн зөвшөөрөв гэсэн байдаг. Өнөөдөр бирж дээр нүүрс нэг нь 120 тонноор зарагдаж буй бол яг тэр тэр үнээр чинь авья гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.Өнөөдөр бидний ярьж буй 50 хэдэн доллараас 2 дахин илүү зарах боломж байсан байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Яахав айлын тал бол 5 хувь хөнгөлөөч ээ гэж тавьсан байсан. Өөрөөр хэлбэл 114 доллараар зарах боломж байсан байна. Гэтэл яагаад 16 жилийн турш 50 хэдэн доллараар Хятадад нүүрсээ зарахаар болчихов гэдэг асуудал л хамгийн асуудалтай байгаа юм. " гэлээ.
Э.Солонго
Пүрэв - 11 сарын 27,
2025

Сэтгэгдэл4
Яагаад ингэв гээд жүжиглэцгээгээд байх юм.Мэдээж авлигал авсан хэрэг шдээ.Лянхуа Данхыг нарийн шалгавал авлигал авсан нь илэрнэ. МАН-ын дарга ерөнхий сайд нар бүгд ингэж хулгай хийж идсээр ирсэн.МАН-ыг олон улсын шүүхэд өгөхөөс нааш МАН үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ямар бизнесгүй мөртөө айлаас хоногийн мах гуйж гуйлгачилж явсан Хүрэлсүх лусын хаан шиг болж баяжсаныг хэн шалгахгүй байгаа биз дээ. МАН -ын хийсээр ирсэн нэг маш том хулгай бол Эрдэнэтийн зэс молибденийг оросын мафийнхантай нийлж хулгайлсаар ирсэн явдал. Энэ хэрэг бас хэзээ нэгэн цагт сөхөгдөнө.
Ухаа худаг ,Цагаан Суваргыг улсад буцааж авах талаар ярь..
Өнөөдөр бирж дээр нүүрс нэг нь 120 тонноор зарагдаж буй бол яг тэр тэр үнээр чинь авья гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг-Энэ одоо юу гэсэн үгүү, энэ тэгээд сэтгүүлч үү??
Монгол Улс сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрс хулгайд алдсан гэдгийг Монгол, Хятадын гаалийн байгууллагаас УИХ-ын хянан шалгах түр хороонд мэдүүлжээ. Энэ нь өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөг дөхнө. Гэхдээ энэ нь зөвхөн бүртгэлийн зөрүүнээс гарсан тоо бөгөөд бүртгэлгүйгээр хэдэн саяыг гаргасныг тооцох боломжгүй гэнэ. Хоёр улсын гаалийн байгууллагын бүртгэлээр ганц нүүрс ч биш алтнаас бусад бүх уул уурхайн бүтээгдэхүүний ангилал, тээвэр, жингийн зөрүүнээс “хулгай хийдэг” нь тогтоогдож байгаа аж. Энэ том хулгайг жирийн иргэн, ганц хүн хийхгүй нь мэдээж. Нэг үгээр хэлбэл, нүүрсний хулгай хийдэг халаасын цаана нэр бүхий улс төрийн болон бизнесийн бүлэглэл бий. Өнгөрсөн хугацаанд нүүрсний экспорттой холбоотойгоор дөрвөн удаагийн шалгалт хийжээ. 2017 оноос хойш гаргасан нүүрсний экспортод хийсэн шалгалтын дүнгээр 22664 машины зөрүү гарсан байна. Нэг үгээр хэлбэл, манай улсын гаалийн мэдээ БНХАУ-ын гаалийн мэдээлэл жил бүхэн зөрдөг байна.