Бичихээ азнаад зургаар тайлбарлах маягаар уншигчиддаа хүргэдэг нэгэн мэргэн арга олсон. Та бүхний хараал урсаад овоороод эхлэхлээр сум байгаа оножээ гэж би урамшдаг. Сайн хараа! Хотойхгүй! Нүүрлээд ирж байгаа бодит үнэнтэй эвлэрч чадахгүйд л ояа, орк гэдэг монголчуудын эмгэнэл оршиж байна. Путин маань нүдний булай болоод ялагдчихсан, лав улс төр-сэтгэл санаа-нийгмийн хувьд. Нийгмийн хувьд гэдэг нь нэг сая цэргээ алуулчихаад юуны төлөө чи ингэсэн бэ гэх оросын ард түмний хилэнтэй асуултын өмнө мань хүн хэлэх үггүй гөлөлзөх цаг ирнэ гэдэгт би 100% итгэчихээд л бичээд байгаа хэрэг. Бичихээ болиод зөвхөн наад зургаа зур гэсэн шаардлага их явна лээ. Би зурна ч , бичнэ ч!
Зурган тайлбар № 1. Эх орны дайны “Эх орон чамайг дуудаж байна” гэдэг 1941 оны плакат, цаана нь одоо Украинд явуулж байлдуулах цэрэг хөлсөөр элсүүлэх зарын самбар. Хослол, үзэмж бол янзтай. Орос хүний тархи зүрх рүү өрөмдөөд л орчих мэтээр Кремльд Путин сэдсэн байх. Тоож явдаг орос залуус олдохгүй. Ёстой мөнгөөр л хуурч тогтоон барьж байгаа. Хөөрхий буриад, тува, халимаг, хакасс, алтай гээд хөх толботон ахан дүүс маань цэрэгт татагддаг, гэхдээ мөнгөөр. Алуулаад дууссан. Ердөө Сэлэнгэ, Хөвсгөлөөр хил гараад буриад ахан дүүстээ очсон монголчууд сэтгэлээр унаж байна гэнэ лээ. Нэг айлаас дор хаяж нэг, эсвэл хоёроороо шарил болоод буцаад ирсэн. Аав ээж нь үхсэнийх нь төлөө авсан мөнгөөрөө байр, машин авчихсан. Энэ чинь аз жаргал уу?
Зурган тайлбар № 2. Энэ ноцтой зургийг би өчигдөр интернэтээс оллоо. Эх сурвалжийг нь хайгаад байтал орос хүн байх юм. Чухам хаанаас тэгж “зурж урлаж” оруулсан юм бол? Юу илтгэнэ вэ? Оросын цэргийн хохирол ёстой замаа алдлаа. Хайран сайхан орос хөвгүүд. Гэхдээ араас нь илгээгээд байх юм аа. Өөр гарц ч байхгүй л дээ. Гэнэт болиод энх тайванд шилжчихвэл, тэгэх тусмаа эх орноо хамгаалан 4 жил (2014 оноос хойш 11 жил!) байлдсан Украины зөв гэчихвэл энэ олон орос эрсийн эрдэнэт ХҮНИЙ АМЬ гарцаагүй нэхэгдэнэ!
Зурган тайлбар № 3. Орос дахь эсэргүүцэл гэсэн энэ нэвтрүүлэг английн ТВ-ийн нэг сувгаар явж байхад нь би гар утсандаа татаж аваад зураг болгоод оруулчихлаа. Дайнд 480 мянган цэрэг найдвартайгаар алагдсан, нэг сая нэг зуу нь эргэж байлдахааргүй үүрдийн шархтай болсон гэж ярьж байх юм. Ихээхэн дарагдуулсан тоо, баталгаагүй гэж ярина лээ. Гэтэл НАТО-гийн ЕНБД Марк Рютте юу гэж ярьсан гээч? Бас л ТВ-ээр гарч байна. 2025 оны эхний 10 сарын байдлаар оросын оккупацын цэрэг Украины нутаг дэвсгэрийн 1%-ийг эзлэн авч чадсан боловч сар бүр 20 мянга орчим цэргээ алуулж байна. Энэ дайны нийт явцад оросын арми 1.1 сая гаруй хүнээ алдлаа гэдэг юм. Аль тоо нь зөв юм бэ?
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2025.11.28. London
Баасан - 11 сарын 28,
2025

Сэтгэгдэл1
Энэ бас эргүү пэ