11-р сарын 30-нд Иргэний Зориг Ногоон Намын их хурал Төрийн ордонд болсон боловч хоёр хуваагдан, тусдаа хуралдлаа.
Тодруулбал ИЗНН-ын их хурлаар намын дүрэм шинэчлэх тухай хэлэлцсэн ч ИЗНН-ын дарга Б.Батбаатарын болон УИХ-ын гишүүн Р.Батболд, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, тус намын дэд дарга С.Батбаатар нарын гэсэн хоёр тал болж хуралдсан байна.
Энэ тухай УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай товч ярилцлаа. Энэ үеэр тэрээр: "Манай ИЗНН-ын хурал хоёр талд болж байгаа юм байна. Би бол жинхэнэ гишүүдийнхээ хуралд ирлээ. Яагаад энэ хуралд ирсэн бэ гэхээр нэгдүгээрт, өнгөрсөн жил манай ИЗНН парламентад суудалтай болсныхоо дараа Үндэсний хорооны хурлаа хийсэн. Тухайн үед би зарим асуудлуудыг хурцаар шүүмжилж байсан.
Манай нам улстөрийн нам юм уу? Ураг садны нам юм уу? Энэ асуудлыг маш хурцаар шүүмжилж байсан. Тухайн үед маш бага дэмжлэг авч байсан.
Харин жил гаруйн дараа нөхцөл байдал хэрээс хэтэрч байгааг ИЗНН-ын гишүүд маань ойлгож, зарчим, намын дүрэм, чиг хандлагад нийцэж ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлэх болсонд баяртай байна. Ер нь улстөрийн нам юунд зорьдог юм бэ? Парламентад суудалтай болоод зогсохгүй өөрсдийн бодлого, хүний нөөцөө тэлэх зорилготой байдаг.
Мөн парламентад суудалтай байдлаа олон жилийн туршид бататгах нь гол зорилго байдаг шүү дээ. Тийм учраас зөвхөн энэ 4 жил парламентад суудалтай байгаад дуусчих юм шиг цаг хугацааг харж болохгүй. Төрийн ордонд болж байгаа хурал дээр юу болж байгааг мэдэхгүй байна. Анх 2024 оны 4 дүгээр сард ИЗНН-д элсэж байсан. Тэр үед байсан хүмүүс энэ танхимд байна. Тэгэхээр төрийн ордонд ямар хүмүүс хуралдаад байгаа юм бол. Хамгийн гол асуудал бол энэ ондоо багтаж намын дүрмээ баталж өгөх ёстой.
Гэтэл өнөөдрийн намын дүрэмд ардчилал байхгүй. Намын дарга гэдэг нь намын дотоод ардчилал, эрх чөлөөг хангаж, үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүн байх ёстой. Түүнээс өрийнхөө ах дүүсийг намын удирдах албанд оруулдаг хаан биш юм.
Тийм ч учраас намын дүрэмд хариуцлагын механизмуудыг шингээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Намууд дотооддоо ардчилалтай байх ёстой. Өнгөрсөн хугацаанд намын дарга л хүсэх юм бол хэнийг ч дарга болгож, хэнийг ч буулгаж болдог байдал нь миний эгдүүцлийг төрүүлсэн учраас зарчмын хувьд шүүмжилж, намын үйл ажиллагаанд бага оролцож ирсэн.
Муу ч сайн ч намайг энэ намд орж ирээд хагас жил болж байхад өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй хүмүүс Үндэсний хорооны гишүүд гээд ороод ирчихсэн байсан. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын ах дүүс нь хүртэл сууж байсан. Би танина шүү дээ.
Мэдээж намд шинэ гишүүд нэмэгдэхийг дэмжинэ. Гэхдээ үзэл санаагаараа нэгдэх ёстой болхоос биш ах дүү, амраг саднаа оруулж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Намын санхүүжилтийн асуудал дээр ил тод байх ёстойг шаардсан. Сонгуулийн үеэр хэн хэдэн төгрөгийн хандив өгсөн юм? ИЗНН-д өглөгө, авлага байгаа юм уу?
Сонгуулийн ажилд маш олон хүн ажилласан. Зарим нь одоо ч мөнгөө авч чадаагүй гээд байж байгаа. Надад санхүүгийн ямар ч тайлан ирээгүй. Намын гишүүд санхүүгийн тайлантай танилцах эрхтэй байх ёстой. ИЗНН парламентад суудалтай намын хувьд төрөөс 500 орчим сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Тэр мөнгө хэрхэн яаж, юунд зарцуулагдаж байгааг би болон намын гишүүд мэдэхгүй байна. ИЗНН бол ХҮНам битгий хэл үүх түүх, цаг хугацаатай нам шүү дээ. Өнөөдрийг хүртэл намаа амьд байлгасан үндсэн гишүүдийнхээ үзэл санааг хүндэтгэх ёстой." гэлээ.
М.Чой
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл14
Өөрийн чинь таньдаг Батбаатарын ах дүү нар нь удирдах зөвлөлд нь олноор орсон юм бол ураг садны л нам байнадаа
Жижиг намууд бүгд хувийн намууд. Жаргалсайханы Эрдэнэбатын Оюуны Энхбаярын гээд ихэнх нь ардчилсан угшилтай. Энэ өвчин нь одоо АН МАН-даа халдаж байгаа. Жишээ нь одоо МАН буриадуудын Хэнтий Дорнодынхны нам болсон.
ИЗНН ч нам биш, Нараа ч улс төрч биш. Юу үнэн энэ үнэн. Төөрөлдөгсөд.
Ураг саднын нам шүү дэ ! одоо болтол мэдээгүй явсан юмуу ! Нара жагсаалтанд байсан учир хүмүүс сонгуульд энэ намд саналаа өгсөн юм !
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!
Энэ нэг гудамжны хэрүүлч, заргач, заль мэх нь дэндсэн боловсролгүй Нара гэгч Монгол төрийн ордонд тухлах хүн биш, гудамжинд нь гарга. Энэ авгай байгаа газар мөнхийн хэрүүл, зарга, орилион чарлаан.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Улс төрийн намын нэр зүүсэн мэдлэг чадваргүй муусайн юмнууд далд орвол яасан юм
Энэ пэндгэр авгай одоо л мэдэж бгйаамуу хаха?
Ta nar neg nam baij ylas ornii hoorondyyr namchinj talchin ynen hydal ni medegdehgyi yyr ychaar yhamsargyi yildelee zogsoo,ta nart irged naidaj gargasann bolohoos heryyl hiigeed bai?...gej gargaagyin ni medeej!!!yantgar hatan yangia ebdehgyi chondgor hatan chochooj diilehgyi gej medeh yy?....yum l bol heryylm hiij diilne,esbel ylas terjuulne gej yu baisiim!eryyleer ene ylas yabah bolomjgyi bolchihson yy?...gamingyyd aa.......................................
.Б.Батбаатар бүтэхгүй хулгайч шүү ийм улсууд төрд гараад байвал улс орон улам эвгүй болно шүү энэ хүнийг бүүр мөсөн зайлуул ёстои өсхийн өлөн хулгайч байгаа юм хороололд байдаг байсан юм өлөн шэхэд дэндүү өлөн хулгайч байгаа юм
.Б.Батбаатар бүтэхгүй хулгайч шүү ийм улсууд төрд гараад байвал улс орон улам эвгүй болно шүү энэ хүнийг бүүр мөсөн зайлуул ёстои өсхийн өлөн хулгайч байгаа юм хороололд байдаг байсан юм өлөн шэхэд дэндүү өлөн хулгайч байгаа юм
47 сургууль төгссөн сайхан гар да улаан нойлийн ногоон тэг сурдаг бүтэхгүй новш 90ээд онд банкнаас зээл аваад алга болсон нөхөр байгаа юм ах,дүү олуулаа маш муухай гэр бүл байгаа юм
47 сургууль төгссөн сайхан гар да улаан нойлийн ногоон тэг сурдаг бүтэхгүй новш 90ээд онд банкнаас зээл аваад алга болсон нөхөр байгаа юм ах,дүү олуулаа маш муухай гэр бүл байгаа юм