Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ.
Ингэснээр Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон болж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин хөгжиж байгааг сайшаалаа. Хамтын ажиллагааны бүхий л салбарт гарсан томоохон ололт, амжилтыг онцолж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.
Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд:
Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт зэрэг хоёр талын хамтын ажиллагааны механизм, Парламентын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжих замаар улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлнэ;
Олон талт хамтын ажиллагаа, ялангуяа НҮБ-ын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Итали Улс, Монгол Улс болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд өрнөж буй идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ;
Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ;
Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Италийн Худалдааны агентлаг хоорондын шууд харилцааг бэхжүүлэх замаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ;
Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц, бололцоог ашиглана;
Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ;
Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ. Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ;
Тойрог эдийн засаг, газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ;
Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ;
Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна;
Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ;
Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ;
Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Боловсролын салбар, судалгааны төвүүд, их сургууль, дээд боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэтгэлэг олгох боломжийг нэмэгдүүлнэ;
“Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.
Манай улс Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай.
Америкийн Нэгдсэн Улстай “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна.
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл8
Хайран улсын мөнгө
Баахан төмөр тарааж тарааж байснаа л бизнесмэн гэчихсэн бөөн хулгайч нар дагуулаад онгоц хөлөглөөд зугаалах юм
Хайран улсын мөнгө
byy hyzaldaa,ylianyydaa!!!ene chini ylas yndesten gej baigaa sdyy yum bol?...ylas hoorndiin heregzee alban yosnii yyljalt harilzaa gej baidag yum baigaa biz dee!!!geleenyyd ee!!!!!yum hiihgyi bol?...hiisengyi geh?..hiigeed harilzaad ergetgeed ireheer ylasiin mengeer zygaallaa gehch ta nariin aasind taaryylaj syydag zasag ter gej alga daa?....tiim ikhe tachaadaj syitegneed baigaa bol?.?......ylas tord idehbhitei handaj barij idel dee?...gelegnyyd ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ta nariin erh l dee?...............................................................
Итали улсад визгүй зорчдог болго. Итали улсад монголын түүхий эд барааг татваргүй гаргадаг болго.Итали монголын хамтарсан компанийг татвараас чөлөөл. Италиас жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр тэрбум долларын. Хөнгөлөлттөй зээл олгуул.
за
визгүй зорчиж мафийн арга техникт албанчууд шиг суралцах
Хэрэв харилцан ашигтай байх гэрээ хийж чадахгүй л бол энэ гэрээ хэлцэл айлчлалын үр дүнг юугаар үнэлэх вэ?.Гуравдагч орон манайд халдвал энэ айлчлалын үр ашиг яаж гарах вэ?. Гэдгийг манай гадаад харилцааны яам, засгийн газрын хэрэг эрхлэх газар яаж тооцоолсон бол. Энэ бол зүгээр л мэдээлэл хүртэгчийн бодол.