Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгчид НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Др.Чю Донгиу бараалхлаа. Талууд хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явц, үр дүн, цаашид анхаарах зарим асуудлын талаар санал солилцлоо. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.


Мөн тус байгууллагын Хүндэт зочны дэвтэрт “Дэлхий дахинаа өлсгөлөн, ядуурлыг бууруулах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахын төлөөх улс орнуудын зорилго, хүчин чармайлтыг зохицуулагч НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад зочилж байгаадаа баяртай байна. Байгууллагын хамт олонд түүхт 80 жилийнх нь ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит үйл хэрэг болгох үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.
Нүүдлийн соёл, иргэншил, бэлчээрийн мал аж ахуйтай Монгол Улс бэлчээрийн менежмент, хөрс, усны нөөцийг хамгаалах, хүнсний тогтвортой бүтээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр улам өргөн хүрээнд хамтран ажиллахын төлөө байна.
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” тогтоолын хүрээнд дэлхий нийтийн эрх ашиг, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бодит үр дүнд хүрэх олон ажлыг хамтран хийхдээ таатай байх болно. Та бүхний “Илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн шим тэжээл, илүү сайн орчин, илүү сайн амьдрал” гэсэн зорилго бүрэн биелж, хүн төрөлхтөн эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ.

Дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад манай улс 1973 онд гишүүнээр элссэн түүхтэй. Тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар 2009 онд Улаанбаатар хотноо ажиллаж эхэлсэн.
Энэ байгууллага манай улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр голлон ажиллаж байна.
Мөн санхүүжүүлэгч түншүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, малчидтай хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.


Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл6
Хүрэдсүх өөрөө бараалхаагүй юмуу !
бараалхаад байхдаа яахав дээ ямар хаан биш дээ. зүгээр дараа жил зайлах хугацаатай хүн ш дээ. уулзлаа гэнэ биз дээ. нөгөө хүнээ доромжлоод өөрөө тодрох гэсэн санаатай ч юм уу нэх их худал хүнс гэж ярьсан гар хүний хийсэн юмыг өөрийн санаачлага өөрөө хийсэн гэж дандаа хусаж хулгайлж явна.
бараалхасан юм бол нэг өмнө зогсож нөгөө нь сууж байх ёстой биз дээ эрх тэгш юм дээр тэнэгтэж гэнэ уулзлаа гэж харилцан ярилцав гэх мэт үйлдэлд тохирсон үгс байгаа.
хуурай сүү үйлдвэрлэх бага чадлын үйлдвэрийн зормулалттай машиныг хөдөөгийн айл бүрд оруулж ирмээр байна ХУУРАЙ СҮҮГ хэрэглэх зөөвөрлөхөд амар хялба р тэгээд ч ариун цэвэр бруцеллёж өвчиний вируёгүй бруцеллёж тусвал ямарч эмчилгээгүй тахир дутуу хэвтрийн болдог юм байна түүнийг эмчилдэг лазерийн тусгай аппарат кхзакстанд алиатад байна бруцеллёзийг 8 зүйлээр шинжилдэг монголд байхгүй бас ширээний цөцгий цохиж тос гаргадаг машин айл бүрт хэрэгтэй тэгвэл бүх цагаан идээ хямдрана
ерөнхий сайд нь гол хүн шүү дээ, тоож уулзсан уу хүүк ийг тоосонгүй юм дагуу даа
Хүнсний аюулыг ихэд дэврээж ирсэн мах сүү цагаан идээ үйлдврлгчдэд арга хэмжээ авдаг FAI-гоос суралцааж. Ивомик тарианы хэрглээ дэндсэн…… Шар тос. ааруул. Ээзгий бүгд нэмэлт НО той хийгдэж удлаа.Үйлдвэргчид маань мэдсээр бж гамшигт хор үйлдврлэж ирснд дорвитой а.хэмжээ авах цаг ирсн шүү.