МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын хэлэлцээ Кремльд боллоо. Уулзалт бараг таван цаг үргэлжилж, Москвагийн цагаар лхагва гаргийн 00:30 цагийн орчимд дууссан гэж Оросын мэдээллийн агентлагууд мэдээлэв.
Оросын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгч Владимир Путин, түүний туслах Юрий Ушаков, Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нар оролцсон бол АНУ-ыг Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Стивен Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар төлөөлжээ.
Кремльд болсон хэлэлцээгээр Украинд дайныг зогсоох хэд хэдэн хувилбарыг хэлэлцсэн гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Оросын тал АНУ-ын анхны “энхийн төлөвлөгөөнөөс” гадна дөрвөн өөр баримт бичгийг хүлээн авчээ. В.Путин Вашингтоны зарим саналыг “шүүмжилж, түүгээр барахгүй хүлээн зөвшөөрөхгүй” байгаагаа илэрхийллээ гэж Ю.Ушаков онцлоод уулзалтын үеэр “газар нутгийн асуудлуудыг тодорхой” хэлэлцсэн гэдгийг дурдсан байна.
“Одоогоор харилцан буулт хийсэн, хоёр талд хүлээн зөвшөөрөгдөх шийдэл хараахан олдоогүй байна. Гэхдээ Америкийн зарим санаачилга харьцангуй хүлээн зөвшөөрч болохуйц харагдаж байгаа ч тэдгээрийг цаашид нарийвчлан хэлэлцэх шаардлагатай. Бидэнд санал болгосон манайд таарахгүй зарим томъёолол, заалтууд байгаа.
Тиймээс ажил үргэлжилнэ” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах хэлжээ. Гэсэн хэдий ч Ю.Ушаков хоёр талын уулзалтыг “тун өгөөжтэй, ихээхэн ач холбогдолтой” болсон гэж дүгнэлээ. Эдгээр хэлэлцээний дараа дайныг дуусгах боломж улам холдсон эсвэл ойртсон эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр “Холдоогүй нь лав. Гэхдээ цаашид Вашингтон, Москва хоёрт хийх ажил их байна” гэж хэлэв. Ю.Ушаковын хэлснээр, яриа хэлэлцээ “бүрэн хаалттай, нууц” горимоор явагдсан бөгөөд хэлэлцээний агуулгыг талууд дэлгэхгүй гэдгийг онцоллоо.
АНУ-ын төлөөлөгчид Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үр дүнгийн талаар эхлээд Ерөнхийлөгч Д.Трампад "биечлэн танилцуулсны дараа" Вашингтон дахин Москватай утсаар холбогдон яриа хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвтэй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Кремльд уулзалт болж байх үеэр Telegram хуудсандаа бичихдээ, дайныг зогсоох нөхцлийн талаар “амархан шийдэл” гарна гэж хүлээхгүй байгаагаа мэдэгдээд, АНУ-ын төлөөлөгчдийн Орост хийсэн хэлэлцээний талаарх мэдээллийг хүлээж байна гэжээ. “АНУ-ын төлөөлөгчид уулзалтаа дуусмагц хамгийн түрүүнд бидэнд мэдээлэхийг хүсэж байна. Тэдний өгсөн мэдээллээс бидний дараагийн алхам шалтгаална” гэж тэрбээр мэдэгдээд АНУ-ын төлөөлөгчидтэй, тэр дундаа Ерөнхийлөгч Трамптай удахгүй уулзана гэдгээ хэлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл9
Зөвлөлт Гёрманийн дайн 1420 өдөр болсон юм ! Укриан Оросын энэ дайн 1380 өдөр болоод байна одоогоор ! Дахиад 45 хоног байлдчих хэрэгтэй байна Путинээ ! Яарсаны хэрэггүй шүү ! Дахиад 45 хоночихвол энэ дайн Гитлёртэй хийсэн дайнаас илүү хүндлэгдэх гээд байна шүү Путинээ ! жаахан тэсчих ! Укрианы фашистуудыг баруунын холбоотнуудтай нь хамт ялсан гэж үзээд 2 сарын 9 нд дахиад шинэ парад хийдэг болмоор байна Путинээ !!
Эмээ уу малаа
Уучихсан !
2026-02-26 ны дууёах мессингийн номлол буй
Энэ нөхөр үнэхээр жаахан гажигтай хүн байна. Гэхдээ бичсэн комментуудыг нь уншиж инээж байхад сайхан байдаг юм
Дайн зогсвол,,, бөгспутин оросууддаа алуулнашдээ,,,тэгж алуулснаас,,,,,оррс орон сүйрсэн нь дээр юмшүүдэээ,,,,
зелинский ёвропийн хорин ороны 20 тэргүүнүүдтэй биечлэн уулзаж 35 удаа утсан холбоогоор холбогдож ярьжээ бодвол украйны аюулгүй байдал ёвропийн аюулгүй байдал гээд яриа биз дээ Гэтэл орост ганц төмөр бетонон АМЕРИК хамгаалалт байхад л ямарч аюулгүй байдал хангагдах болтой Энэ дайны түүхэнд ПУТИН ТРАМП ОРБАН АНГЕЛ МЕРКЕЛЬ НАР СТАЛИН ЧЕРЧЕЛЬ РУЗВЕЛЬТИЙН ОРОНД КРЫМИЙН ЯЛТАД СУУЖ БАЙХ ВИЙ
Хоёр Еврейг чөлөөлөгдлөө гэж Оросын Еврейчүүдийн байгууллага, шашны тэргүүнүүдтэй уулзаж баяр хүргэсэн Путин 80 мянган хүнээ Еврейчүүдэд бүслэгдэж хядуулаад байгаа Оросын Ислам шашны тэргүүнтэй одоо болтол уулзаагүй байгаа. Бүх дэлхийд тэрэн дундаа Европ Америкд Израйлын аймаглан устгалтыг эсэргүүцэн жагсаж байхад ганцхан Азийг доорд үздэг расист Оросод одоо болтол чив чимээгүй байгаа! Гэтэл Үнэн алдартан Оросын хүн амын нилээд хэсэг нь "Европ Оросуудын"Азийн Хантай адил доорд үздэг Ислам шашинтан болон Түрэг үндэстнүүд нь бодит байдал.
Путлер сөнөтүгэй