СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /TASS/. Өмнөд Солонгосын иргэд 2024 оны 12 дугаар сарын 3-нд онц байдал тогтоох оролдлогыг тайван замаар зогсоосныхоо төлөө Нобелийн энх тайвны шагналыг хүртэх эрхтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мён мэдэгджээ.
“Хууль бусаар тогтоосон онц байдал цуцлагдаж, шударга бус эрх баригчдыг түлхэн унагасан. Энэ үйл явдал дэлхийн ардчиллын түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ” гэж Ли Жэ Мён хэлсэн байна.
Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-нд онц байдал зарласныг дурдсан бөгөөд уг шийдвэрийг парламент 12 дугаар сарын 4-нд цуцалсан юм. Улмаар Юн Сог Ельд импичмент зарласан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн цэц түүнийг албан тушаалаас нь огцруулж, онц байдал зарласан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн билээ.
“Ардчилалд учирсан аюул заналыг тайван замаар даван туулсан Өмнөд Солонгосын ард түмэн Нобелийн энх тайвны шагнал хүртэх эрхтэй. Ийм үйл явдал түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй” гэж Ли Жэ Мён онцолсон байна.
"Гэрлийн хувьсгал"-ын ачаар бий болсон ард түмний бүрэн эрхийг хэрэгжүүлэгч засгийн газраас 12 дугаар сарын 3-ны өдрийг манай агуу ард түмний эр зоригийг бэлгэдэж, Ард түмний эрх мэдлийн өдөр болгон тэмдэглэх болно” гэж Өмнөд Солонгосын удирдагч мэдэгджээ. Ли Жэ Мён 2025 оны зургаадугаар сард болсон сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл7
Тэмцэж чаддаг ард түмэн шагнал авах нь зөв шүү !
Манай ояа нарын төрсөн ах хойд со нар эсэргүүунэ
Манайхнаас арай өндөр ёс төртэй улс үндэстэн ийм байдаг аж. Манайд ч засгийн эрх булааж авах оролдлого саяхан гарч арайхийн зогсоосон.Харамсалтай хууль бус эргэлт хийхийг завдагсад зөв зүгээр том том яриад л явцгааж байна. Энэ нь манай төр засаг гямар эмзэг, эрх мэдэлтнүүд ямар их хүчтэй дархлагдсан дээрэмчид болохыг харуулж байна даа.
Үндсэн хууль зөрчсөн Булгантуяа Баасандорж Сайнзориг Сандагочир нарыг МАН сайшаан урамшуулаад байдаг нь ямар учиртай юм бэ?
Монголд ардчилал байхгүй,харин МАН мафийн дархлагдсан хулгайч дээрэмчдийн маоизм,коммунизм бий болоод удаж байна.
Ардчилал байгаа. Дүр эсгэсэн ардчилал байна.
le je mein ingej heleh ni zeb baih!!!gehdee manaihan ch NOBELIIN enh taibanii sa&gnal abah erhtei!!!yalanguya ytga-zohioliin salbart manaihanii zohiol nom tobhimol delhiin ytga zohioliin sagnal absan (emne ni)tedgeer zohiolyydaas dytahgyi,byyr ilyy garsan gaihamsigtai zohiol byteeltei ard tymen yagaad manaihaas neg ch boltygai nobeliin sagnaltan zohiolch garch chadahgyi baina be?..ene bol ter zasag myy,delhii dahind doroi baigaagiin neg saltgaan hereb ee!!!manai ylas delhiid ner hyndeeree sain baisan bol ali hediin ene sagnaliig absan baih yndestei....Odoo ene sagnaliin talaar ard niiteeree yarilzah chag ni bolson baih aa................................................Tom ylas ornyyd erh chelee gedeg ene dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!terees tersen terbymtangyydtai MONGOLD ter ni zasag ni daanch haramsaltai sanagdah yum aa.................................