Ж.Золжаргал: ХҮН намтай арга барил таарахгүй байгаа учраас гарч байна
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр: "Түрүүчийн засгийг огцруулах дээр би гарын үсэг зурсан. Тэрнээс хойш нилээд зүйл болсон. Би бол зун аль хэдийн шийдвэрээ гаргасан байсан. Үндсэндээ намынхаа гишүүнчлэлээс татгалзсан. Саяхан УИХ-ын Нүүрсний хянан шалгах түр хороо байгуулахтай холбогдуулж, нам, бүлэг, эвслүүдээс төлөөлөл авах албан бичиг гаргахад би өөрийгөө бие даан нэр дэвшигч гэж бүртгүүлж орсон.
Намаас гарах шалтгаан юу вэ?
Хүнтэй арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол бидний амьдарч байгаа чөлөөт нийгэмтэй холбоотой асуудал.
Яагаад гэвэл, би бол цомхон төртэй, цөөн хэдэн яамтай байх бодлогыг дэмждэг. Татварын зохион байгуулалтыг илүү системтэй, хүчтэй байлгах хэрэгтэй гэж үздэг. Гэтэл түрүүчийн засаг цомхон биш, бүр хэтэрхий том засаглал болж, парламенттайгаа нэгдээд нэг том бүтэц мэт болсон нь буруу гэж бодож байна.
Намайг хамгийн их эгдүүцүүлсэн зүйл бол Засгийн газраас Биржийн хуулийг дагаж, бартер маягийн асуудлууд орж ирсэн явдал. Дараа нь ажлын хэсэг гарган судалж эхэлсэн ч бодит байдал дээр газар нутгаа, байгалийн баялгаа бартердах, ашиг сонирхлын шинжтэй зүйл рүү орж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Ер нь цаг нь болсон байна гэж үзээд жагсаал, хөдөлгөөний үеэр би гарын үсгээ зурсан.
Нөгөө талдаа бол: “Засгийн газарт орж байж л намаа бэхжүүлнэ, ажил хийж байж туршлага сууна, хариуцлагатай болж сурна. Энэ бол намын бойжилтын нэг үе шат” гэсэн байр суурьтай хүмүүс бий.
Тэр бол миний арван жил хамт зүтгэж, өсгөж бойжуулсан, амьдралынхаа цагийг зориулсан хамт олон. Гэтэл тэднийг огцор гэж хэлэх нь надад зохимжгүй, утгагүй мэт санагдсан. Гэсэн ч тэдний үндсэн санаа — ингэж явж байж нам бэхжиж, төлөвшиж, улс төрд хүчтэй байр суурь эзэлнэ гэсэн итгэл үнэмшилтэй байна. Би бол тийм замаар явахгүй гэж шийдсэн. Тиймээс нэг нэгэндээ төвөг удаж, аливаа асуудал дээр байнга эсрэг байр суурьтай байхын оронд мөр мөрөө хөөе, та бүхэндээ амжилт хүсье гэж бодоод наймдугаар сард өргөдлөө бичсэн. Одоо бол өөрийн амьдрал, ар гэртээ анхаараад явж байна. " гэлээ.
Н.Отгончимэг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл10
Хулгайчуудын бүлэглэлийн утсан хүүхэлдэй, алиа салбадай ХҮН нам гээч царай муутай хогнуудоос салсан нь зөв!
тэнэг хар бангал яана гэж бодсон юм болдоо УИХ-аас 3 гишүүнтэй болсон нам ерөнхийлөгчийн сонгууль арай ялна гэж бодсон юм болдоо 30 гишүүнтэй намууд нь инээж үхдэг юм байгаа биз дээ. Шал найдваргүй юм дээр МАН-ын нохой болж яваад сонгуулийн өмнө учирал гэж хор найруулагч за сайд суудлаа өг гээд хэлчихнэ чи нэр дэвших ухаантай юм болохоор за гэнэ цаадуул чинь чамаар санал хуваалгах тохироо хийж ашиглахаар өөр юуч хийлгэхгүй.
Маш зөв хүн маш ухаалаг залуу байх шиг байгаан цаадуул нь харин тараа таниулж л бх шиг бна юм нэгээр дуусдаггүй гэдэг.ХҮН дүнгээ тавиулах бхаа
ОЛон намын тогтолцоо, парламентат ёсны А үсэггүй товарищ байна. Ингээд л гүйцээ, намаас жагсаалтаар сонгогдсон гишүүн намаасаа түдгэлзвэл эсвэл бүр гарвал нам нь эгүүлэн татаад дараагийн хүнээ оруулна. Гишүүн ч үгүй үлдэнэ. Юун бие даах, намын нэр дээр энэ намын зардал, хөрөнгө мөнгөөр сонгуульдсан байгаа, наад зах нь энэ зардлаа төлнө. Уг нь гайгүй л юм шиг харагддаг нь худлаа байжээ. Юун шударга энэ тэр, улс төрийн ш/у, нам судлалын талаар нэг ч ном эргүүлж хараагүй, улс төрийн намын тухай хууль ч уншаагүй гар байна. Одоо хэн ч биш болно. Энэ нам 8 суудалтай, одоо 7 боллоо гээд ямар ч өөрчлөлтгүй.
ОЛон намын тогтолцоо, парламентат ёсны А үсэггүй товарищ байна. Ингээд л гүйцээ, намаас жагсаалтаар сонгогдсон гишүүн намаасаа түдгэлзвэл эсвэл бүр гарвал нам нь эгүүлэн татаад дараагийн хүнээ оруулна. Гишүүн ч үгүй үлдэнэ. Юун бие даах, намын нэр дээр энэ намын зардал, хөрөнгө мөнгөөр сонгуульдсан байгаа, наад зах нь энэ зардлаа төлнө. Уг нь гайгүй л юм шиг харагддаг нь худлаа байжээ. Юун шударга энэ тэр, улс төрийн ш/у, нам судлалын талаар нэг ч ном эргүүлж хараагүй, улс төрийн намын тухай хууль ч уншаагүй гар байна. Одоо хэн ч биш болно. Энэ нам 8 суудалтай, одоо 7 боллоо гээд ямар ч өөрчлөлтгүй.
Золжаргал жагсаалтаар биш сонгогдож орсон санагдана.
Орост сургууль төгссөн Золжаргалд барууны соёл таарсангүй.
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!
Улс төрийн яагынууд ингэж үүсдэг.сонгулиар бие даан гэх гэх шиг, нэг намд худалдагдах амьд үхдэл кнопчин бно.Банглор эр үнэн ярьж байна лээ энэний тухай
зазоо