ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй хэвээр байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. “Путин дайныг зогсоохыг хүсэж байна. Түүнтэй уулзсан төлөөлөгчдийн сэтгэгдэл ийм байсан...
Тэрбээр хэлэлцээр хийхийг хүсэж байгаа талаарх тэдний сэтгэгдэл маш хүчтэй байсан” гэж Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлэхдээ тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф, өөрийн хүргэн, албан бус зөвлөх Жаред Кушнерийн талаар дурдсан байна.
В.Путин мягмар гарагт Москва хотноо С.Уиткофф, Ж.Кушнер нартай уулзаж, Вашингтоны дэвшүүлсэн Украины энхийн төлөвлөгөөний шинэчилсэн төслийг хэлэлцсэний дараа Д.Трамп дээрх мэдэгдлийг хийжээ. АНУ-ын Ерөнхийлөгч мягмар гаргийн орой С.Уиткофф, Ж.Кушнер нартай ярилцсан байна. “Тэд Ерөнхийлөгч Путинтэй нэлээд сайн уулзалт хийсэн гэдгийг би та бүхэнд дуулгая. Бид энэ талаар удахгүй мэдэх болно” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн "хэрвээ би ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол дайн хэзээ ч дэгдэхгүй байсан" хэмээн дахин дурдсан байна.
“Ерөнхийлөгч Путин өчигдөр Жаред Кушнер болон Стив Уиткофф нартай маш сайн уулзалт хийсэн. Энэ уулзалтаас ямар үр дүн гарах вэ гэдгийг би та бүхэнд хэлж чадахгүй нь, учир нь танго бүжиглэхэд хоёр хүн хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков лхагва гарагт мэдэгдэхдээ, Америкийн тал Украины асуудлыг зохицуулахын тулд Оросын байр суурийг харгалзан үзэхэд бэлэн байна гэсэн байна. “Хэтийн төлөв эерэг байна. Америкчууд бидний зорилгод нийцсэн урт хугацааны зохицуулалтад хүрэхийн тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэж Ю.Ушаков сэтгүүлчдэд хэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл9
Хошного трампаа,,,, эмээ уу,,,гэж шаавал яадын болдоо,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
тагнуулчинд булдэгжуулчихсэн наймаачин.
Наймаачин бизнес эрхлэгчээ ялгаж мэдэхгүй мэдрэл үү?
Dear Mongols; Mr.Putin is a KGB officer.I am the Boss of the intelligence,both my Arms are strong.I have two allies wisdom and power. Trump is not moron. Sincerely Iron Leader the Great
Тэнэг Путин Орос эрчүүдийг дайнд явуулчаад араар нь хужаа нарыг визгүй зорчуулж орос орон удахгүй уусна. Орос улс Хятадуудыг визгүй зорчуулдаг болчихсон. Оросын эдийн засаг 100% ганцхан Хятадаас хамааралтай болчихсон. Мөн Оросын төр аливаа гадаад гүйлгээг юаниар хийдэг болчихсон. Хятад хэлийг заагаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл Орос орон асар хурдацтай Хятаджиж, Умард Хятад улс болон хувирч байна. Оросууд нэгдэж энэ тэнэг Путингаа огцруулаач. Монгол урд хойноо хятад гэж ганц хөрштэй болох аюул ойрхон байна.
Дэлхийн эцэг хүүхдүүдээр наадах юм дөө
Та нарт нэг үнэн юм хэлэх үү.гадаадад та нар хэн ч биш гэдгээ мэдэрцгээдэг үү.хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг байгалийн хууль. Хэрвээ орос задарвал наад зах нь бид бензенгүй сүйрнэ. Хэрвээ хятадад ардчилал ялж хүний эрхийг чөлөөтэй тавибал монгол зүгээр л байхгүй болно. Энэ 2 хөршийн дунд арга эвийг олж амьдрах болохоос дэлхийн глобал асуудал бидэнд хамаагүй шүү. Асуудал үүсэхэд та нарын ардчилсан Америк орос хятадын хил даваад туслах нь юу л бол.онгоцоор бензин зөөхгүй нь магад байх.
Чамд нэг юм хэлэх үү,,,,чи битгий хуц,,,,дебиль ээ,,,
Иванка трампын нөхөр кушнёр очсон байна ! Путин стив өвгөнтэй нь хамт аргалаад явуулчихсан ! Мэдрэл муу трампыг яаж хуурахаа путин мэднэ !