БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. Украины дайныг зогсоох хэлэлцээ үргэлжилж буй энэ үед НАТО-гийн орнууд Украинд зориулан АНУ-аас нэмж зэвсэг техник худалдан авахаа зарлалаа.
Умард Атлантын эвслийн орнуудын гуравны хоёр нь нийт 4 тэрбум гаруй ам.долларыг зэвсэг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж байгааг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте лхагва гарагт Брюссельд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгджээ.
Зэвсэг худалдан авах санхүүжилтийг 2025 оны зун НАТО болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хооронд хүрсэн тохиролцоогоор хэрэгжиж эхэлсэн PURL (Prioritised Ukraine Requirements List) хөтөлбөрийн хүрээнд олгох юм. Энэхүү худалдан авалтад анх удаа НАТО-гийн түнш улсууд болох Австрали, Шинэ Зеланд оролцоно. Тус худалдан авалтын хүрээнд 1 тэрбум орчим ам.долларыг Patriot пуужин болон бусад зэвсгийг худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.
Украинд цэргийн тусламж үзүүлэх шинэ баталгааг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга “гойд сайн мэдээ” гэж тодорхойлжээ.
Тэрбээр НАТО-гийн түнш орнууд PURL механизмийн хүрээнд оны эцэс гэхэд 5 тэрбум ам.доллар гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Харин 2026 онд 15 тэрбум орчим ам.доллар шаардлагатай, “магадгүй үүнээс яльгүй их” байж болохыг Рютте онцолсон байна.
Түүний хэлснээр, ирэх онд НАТО-гийн орнууд сар бүр АНУ-ын зэвсэг, сум хэрэгслийг 1 тэрбум ам.доллароор худалдан авах ёстой. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин амдан сөнөөгч зэрэг чухал хэрэгслүүд, мөн довтолгооны систем багтаж байгаа аж.
Үүний зэрэгцээ НАТО-гийн тэргүүн Украинд эхлүүлсэн ОХУ-ын дайныг зогсоох тохиролцоонд хүрэх талаар гаргаж буй АНУ-ын засаг захиргааны хүчин чармайлт үр дүнд хүрээгүй байгааг дурджээ. НАТО-гийн орнуудаас үзүүлж буй дэмжлэг нь Оростой хийх хэлэлцээнд Украиныг хүчтэй байр сууринаас оролцох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байгааг Рютте тайлбарласан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл4
Онигоошдээ,,,,өгвөл өгсөн шиг өгөөчээ,,,,европоо,,,,
Сүүлчийн Украйн хүнийг дуусгах зориулалттай юмаа! Яагаад гэвэл нацист алиалагч Зеля бол Еврей! Ккк
хэн нь тэгээд алаад байгаа юм бэ орос хамгаалаад байгаам уу хаашаа юм тархи угаалтаа гэж
Оросууд Лиссабоноос Владивосток хүртэл Европ гээд НАТО-д элсэнэ гэхэд нь Европ хүлээж авахгүй онигоо болгосон. Багуудаа Оросууд Европчууд болохдоо дуртай байгаа эсэхийг нь сонирхоогүй ч Уралаас нааш нутаг нь бол Оросуудынх!