Тэтгэврийн зээлтэй ахмадууд сар бүр төлөлт хийсний дараа эм тариа, талх, сүүгээ авч чадахгүй байна. Эх орныхоо хөгжлийн сайн сайхны төлөө амьдралаа зориулсан азай буурлууд маань гавьяаны амралтаа аваад амьжиргаанд хүрэхгүй байгаа нь үнэн.
Улсын хэижээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээлтэй.
Зээлтэй ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6%-г зээлийн төлбөрт суутгуулж, үлдсэн 17%-ийн орлогоороо эм тариа, ойр зуурын хэрэгцээгээ хангахад хүрэхгүй байна. Зарим ахмадуудын тэтгэвэр тэр чигтээ зээл төлөхөд зориулагдаж байна. Энэ хүрээнд нийт тэтгэврийн зээлийн 95%-ийг олгодог Төрийн банк, Хаан банк болон мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Монголбанкны удирдлагуудтай уулзлаа.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах, ачааллыг бууруулах, ахмадууд руу чиглэсэн санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй байх асуудлаар иргэдийн саналыг уламжиллаа.
Жишээ нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад 8 сая төгрөгийн зээлийг жилийн 17.8% хүүтэй авахад, хугацаа богино байх тусам гарт нь үлдэх мөнгө эрс багасдаг.
12 сарын хугацаатай бол сар бүр 733 мянган төгрөг төлж, ахмадад ердөө 67 мянга л үлдэнэ. 24 сарын хугацаатай бол 401 мянга үлдэнэ. 36 сарын хугацаатай бол 512 мянган төгрөг гарт үлдэж, ахмадын амьжиргаанд бодит нэмэр болно.
Тийм учраас эхний ээлжинд одоо 18 сараар авсан тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох, сар бүрийн зээлийн ачааллыг бууруулах боломжийг судлах, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Монголбанк 12-р сарын 11-нд Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, одоо 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээ илэрхийллээ.
Энэ бол ахмадуудад энэ цаг үед хэрэгтэй бодит дэмжлэг байх болно. Цаашид бид асуудлыг нэг удаагийн шинж чанартай гал унтраах биш уг сууриар шийдэх, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжих шаардлагатай.
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл6
Үеэ өнгөрөөсөн хөгшчүүл МАН хулгайчдыг АН хулгайчдыг идэвхтэй дэмждэг, савтай сүү хоёр зуун мянган төгрөг гурван зуун мянган төгрөг амралт сувилалд үнэгүй явах бичиг ууттай бэлэг сэлтээр саналаа зардаг. Үеэ өнгөрөөсөн хөгшид хүртэх ёстой үйлийн үрээ хүртэж байна.
чи ч бас аз байвал үеэ өнгөрөөнө азгүй бол наана нь чадын хонхор руу талийна
Odoogiin baidlaar 19 sartai baigaa hvn 36 bolohgvi yum bol niit hvmvvs 24 awaad l bagasgaad l yawj baigaa bol bas l bolohgvi yum uu, hrtsvv ye, hariu hvsnee 99540642
ЗЭЭЛГҮЙ АМЬДРУУЛАХ ЯМАР Ч САНААЧЛАГА ГАРГАХГҮЙ БАЙГАА НЬ ИЧМЭЭР ЮМ ДАА. ӨӨРСДӨӨ ИЙМ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОЖ АМЬДРАХ НЬ БҮҮ ХЭЛ ГИШҮҮНЭЭС БУУХААРАА АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ГЭЭД ЧИЧРЭЭД БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮД ЮУ ШИЙДЭХ ВЭ ДЭЭ.
ахмадад зээл өхгүй байж ямар хүмүүст мөэнө үржүүлэх боломж олгоод байнаа
Арп түмний сонголтоор гарч ирсэн энэ удаагийн шийдвэр гаргагчид нэг их удаа амьдрахгүй эцэг эх өвөг дээдэс нь удаан наслахгүй юм шиг шийдвэр гаргаж байна даа. Долларын нөөц, ханшны уналт энэ тэр толгой эргүүлсэн тайлбар өгч байхаар зүгээр л дундаж цалин 2,5-3,5 сая төгрөг түүний 50-60 хувьтай тэнцэх тэтгэлэг авмаар байдаг. Даан ч тэдэнд ухаан сэтгэл алга. Үхье үхээ болохгүй, амьдарья амьдарч болохгүй нэг л тийм цөвүүн цаг таарлаа даа. Улс орон овоо мөнгө олоод байгаа болтой. Төрийн хулгайч нар нь бүр 20-30 зуугаараа баригдаад байдаг. Энэ удаагийн ЕС бас л нэг хууран мэхлэгчдийн нэг болтой.