Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.
Энэ удаагийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.
Талууд харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө.
Баасан - 12 сарын 05,
2025

Сэтгэгдэл2
Нэртэйгээр нь улс болгоны нэрийг орчуулж байгаач
Хү Сү Жанг ирээд намынхаа яргалан цаазалсан 100 мянга гаруй иргэний ар гэрт намаасаа нөхөн олговор төлбөр олгох естой. Бао Линг Цэрэндорж гэдэг хорчин хятад ерөнхий сайдынхаа ар гэрт МАН нөхөн төлбөр өгч мэхийн есолж болоод байдаг. Харин МАН-д яргалуулан алуулсан монголын 100 мянга гаруй иргэдийг Хү Сюй Жанг үл тоомсорлож гэдийгээд байж таарахгүй..