Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр (2025.12.05) ажиллав.
Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг гаалийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгав.
Г.Занданшатар: Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхааруулж байна.
Энэ оны 11 сарын байдлаар Гаалийн байгууллага төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуулахыг мөн үүрэг болгов.
Нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөгийг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл16
Хулгайч хулгайч барь гэж хэлж байж таарахгүй. Зандангахайн засгийн газрын сайд нар эднийг далдаас удирдаж авлигал авахуулж байгаа.Жишээ нь Сэлдий хочит Дэлгэрсайхан.Ногоон хочит Чойжилсүрэн нар бараа таваар оруулж гаргахдаа татваргүй оруулж гаргадаг. Бас Нямтайшир, Оджаргал нар байна..
-Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэгт Хилийн цэргийн удирдах газар оролцсон. Ингээд экспортод гарсан машины тоо, гаалиар бараатай гарсан машины тоо хооронд зөрүү гарч ирсэн. Нэг нь 815 мянган машин, нөгөө нь 849 мянган машин хил давсан байна гэх тоо гаргаж ирсэн. Эндээс 34 мянган машины зөрүү гарч ирж байгаа юм. 34 мянган машин хилээр хоосон гарна гэдэг байж боломгүй асуудал. Нэг машин 400 удаа хоосон гарсан гэх бүртгэлтэй байдаг.
МАН-ын сайд нар Оросын мафийнхантай хуйвалдан Эрдэнэтээс зэс молибден хулгайлж идэж байна.Зандангахай чи үүнд холбоотой юм биш биз..
эрдэнэт орос огт хамаагүй хятад монгол мафи идэж байна
Эргүү хар мал минь .Хилээр гарсан зэс,Эрдэнэтийн зарсан зэс хоер жил болгон зөрдөг.
МАН-ын дарга нар энэ хулгай илрэх гэхээс маш их айж сандарч байгаа..
Энэ Зантгар шоуддаг биш хийдэг албан тушаалд байгаагаа мартаад байна.
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
бат амгалан сэлбийн зуслан гранд маршилын ард түмнээё идсэн хөрөнгийг хуулиар гаргуулж ард түмнийг хохиролгүй болгоно уу их хурлаар барилга барьж өгнө гэж хүмүүсийн мөнгийг луйвардсан хулгайчдыг шалгаж олон хүний мөнгө идсэн бат үүл чулуудай шиг дээрэмчид олширлоо хуульиар хөрөнгййнь хураагаачээ нийгмийн даатгал хувьдаа зочид буудлыг нв авч өвөл ард иргэдийг хөөөж гаргхнээ
Худал хулгай байгаа л бол юуг нь гуйгаад юунд царайчлаад байдаг юм бэ шууд л шалгаад дараа дараагийн арга хэмжээгээ ав л даа . Зөвхөн энийг л нэг талд нь гаргахад төрийн ажил явна шүү. Төр шийдэж чадахгүй байгаа бол өөрөө оролцсон гэсэн үг.
Оюун Эрдэнийн засгийн газрын бодлого бол М АН ын энэ 4 жилийн мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх бодлого биз дээ. Засгийн газар огцорлоо гэхэд дараагийн засгийн газар үргэлжлүүлүүлж амжилтанд хүрэх ёстой. 5 ш ажиллагаа, Энхбаяраас хойшхи бүх ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын хөрөнгө шалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн бол хөрөнгийг нь хураах. Баялгийн санд Ухаа худаг, Эрдэнэс таван толгой тэргүүтэй бүх ордуудаас мөнгөн хуримтлалтай болгох,15 меga төсөл гээд л сүр дуулиантөй ажаж байсан. Гэтэл засгийн газар шинээр томилогдлоо гээд л энэ ярьж байсан ажлуудаа огт ярихгүй, ерөнхий сайдтай нь хамт үдчихсэн, шинээр томилогдсон ерөнхий сайд нь бас л нэг өөр юм ярьж, өөр төсөл хөтөлбөр гаргаж өмнөх ажлаа мартагдуулж байна. Энэ нь намын зальт арга биш үү? Мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй болохоороо ерөнхий сайдаа огцруулж чиглэлээ өөрчилж байдаг. Одоо энэ ажил нь явахгүй болонгуут дахиад огцруулаад өөр хүн гаргаж өөр юм яриулж явах юм байна л даа. МАН сонгуульт жилийнхээ талыг үр дүнгүй явжээ.
МАН ард түмэндээ дүнгээ тавиулахдаа ОюунЭрдэнин засгийн газар юу хийсэн, Занданшатрын засгийн газар юу хийсэн тухайгаа нийлүүлж тайлагнах ёстой. Яагаад гэвэл ОюунЭрдэнэ, занданшатар гэдэг хувь хүндээ биш МАНын явуулж байгаа үйл ажиллагаа гэж харна. Гэтэл өмнөх засгийн газраа хийсэн юмыг шүүмжлээд , хараар будаж байгаа нь МАН өөрсдийгөө дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгөөд байна даа. Тэрнээс биш Занданшатар сайн ажиллахаар МАН сайн ажиллаа гэхгүй. Бүх ажилласан4 жилээр л үр дүнгээ тавиулна.
Ляньхуа Данх сайдын албан тушаалыг 3 тэрбумаар зарж идсэн.
Занданшатар нь хувийн тоглолт хийгээд өмнөх ерөнхий сайд , их хурлын даргаа хулгайч хүмүүс байсан. Би шоронд хийнэ гэж ярьж ажиллаж байгаа. Олон түмэн ам асууж байна. Энэ бол МАН намын нэр хүндтэй шууд холбоотой. Яаж сонгуульд өрсөлдөх юм бэ? Тэр хүмүүс хулгайлаад МАН ын ажил явсангүй юү?
Худлаа даа. Ийм байдал бол монголын үнэн нүүр царай болсон. Авилгал бол монгол хүний мөн чанар болсон. Хэзээ ч зогсохгүй.
#HonestBitcoinRecoveryReview The only way to show endless gratitude to this team of experts is by sharing with the internet how great, efficient, well-coordinated, and transparent they are. I am writing this honest review about Dune Nectar Web Expert. After a few sessions with the Dune Nectar Web Expert team, I feel confident in the decisions I made. Even though it took an extended period, I ultimately got every token I thought I had lost to Bitcoin investment theft. When I felt like my entire world had smashed down around me, their expertise and vast knowledge were very much appreciated. Dune Nectar Web Expert crypto recovery team is informed about it, and I wholeheartedly recommend it. You can reach Dune Nectar Web Expert: Email: ( S u p p o r t @ d u n e n e c t a r o n l i n e e x p e r t . c o m ) Web: h t t p s : / / d u n e n e c t a r o n l i n e e x p e r t . c o m/