sonin.mn

"Монгол Газар" ХХК-ы захирал Ц.Мянганбаяр Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцож байна. 


Энэ үеэрээ тэрээр: "Манай компанийн хувьд одоо Оюутолгойн эргэн тойрны Жавхлант, Шивээ толгой гэсэн компаниудыг эзэмшиж байсан. Бид Торонтогийн хөрөнгийн бирж дээр гарсан. 


Сүүлд олон жилийн дараа харахад гаднын хөрөнгийн бирж дээр өөрсдийнхөө баялгийг гаргаж болдоггүй юм байна аа гэдгийг ойлгосон л доо. 


Тийм учраас Монголчууд өөрсдийнхөө баялгийг гаднын хөрөнгийн бирж дээр гаргалгүйгээр дотооддоо Монголын уул уурхай юм уу Төв Азийн уул уурхайн бирж байгуулах зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг л маш их үнэ цэнээр ойлголоо. Тэгэхдээ зөвхөн Оюутолгойг биш түүнээс олон Оюутолгойн байгууллага одоо Монголд байна. Тийм учраас энэ дээрээ сургамжтайгаар бид нарын хувьд гэвэл ажиллах ёстой. Монголчуудын хувьд одоо хамгийн эдийн засгийн болон улс төрийн хувьд одоо хамгийн тохиромжтой нь Эрдэнэтийн жишиг байна. 


Эрдэнэтийн жишгээр одоо гадаадын хөрөнгө оруулалтыг бий болгох ёстой, тэгэхдээ ер нь дотооддоо л одоо уул уурхайн бирж баялгийн бирж байгуулж байж нийгмийн асуудлыг шийднэ татварын асуудлыг шийднэ. 


Олон нийтийн одоо оролцоо хяналт тэгээд олон нийтдээ хувьцаа тараах хувьцааг өгөх. Энэ бол дотооддоо хөрөнгийн биржээр дамжиж байж шийдэгдэнэ. Түүнээс биш бид нар гадаадын хөрөнгийн бирж дээр өөрсдийнхөө баялгийг гаргаад тэндээс хөрөнгө босгоно гэдэг нь худлаа юм байна гэдэг нь шууд өнөөдөр бол одоо сонсголын үр дүнгээр харагдаж байна л даа. Оюутолгойг хүмүүс мэдэхгүй байхад л ерөөсөө бирж, манайх хоёр л авсан байхгүй юу. Оюутолгойн нөөцийн тайланг хамгаалахад нэг л сэтгүүлч очиж байлаа шүү дээ" гэв.


Мөн "Тухайн үед таны эзэмшиж байсан лицензүүд одоо Онтрэгын нэр дээр оччихсон байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр Оюутолгойн уурхайн хувьд одоо Онтрэгийн эзэмшиж байгаа хэсэг нь өрөм нь гэж яригдаад байна шүү дээ? Тэгэхээр та тухайн үедяг энэ судалгаан дээр тулгуурлаад ер нь тухайн ордуудыг бол эзэмшиж байсан уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад: "Бид нар тэр үед ямар ч судалгаа байхгүй дээ, хар ухаанаараа л ажиллаж байгаа юм чинь хар ухаанаараа л тооцсон. Гаднын хөрөнгийн бирж дээр гарсан нь Монголчуудын алдаа байгаа." гэв.



Н.Отгончимэг