Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Уг сонсголд оролцож буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрээр: "Энэ Монголын ард түмний төлөө үнэнийг хэлэх ёстой. Монголчууд өнөөдөр Оюутолгойг ашигтай болгож ажилтай болно, дэд бүтэцтэй болно, сургууль эмнэлэгтэй болно. " гэсэн юм.
Мөн "Таны хувьд С.Баярцогттой мэтгэлцээн хийж байсан. Тухайн үед та 2036 он хүртэл Монголчууд ашиг хүртэхгүй ээ гэж хэлж байсан. Гэхдээ тухайн үед Дубайн гэрээ хийгдээгүй байсан, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байсан. Та ямар үндэслэлээр тухайн үед 2036 он хүртэл ашиг хүртэхгүй гэж хэлж байсан юм бэ? Одоо ер нь нөхцөл байдал бараг тэр лүүгээ дөхчих шиг болсон." гэсэн сэтгүүлчийн асуултад С.Ганбаатар хариулахдаа: "Тэгэхээр би хэлээгүй юу, миний үнэн шүү дээ гэж хэлэх бол онцгүй зүйл. Тэгэхдээ тэр үед би 2036 он хүртэл ашиг хүртэхгүй шүү дээ гэж байсан. Одоо энэ цаашаа явчихсан. Тэгэхлээр ямар ч ашиг хүртэхээргүйгээр тооцоо судалгаа гараад байна аа гэдгийг 2009 оны 4 сарын 27-ны захидалдаа бичсэн. Хамгийн сүүлд 7 захидал явуулсан байгаа ҮАБЗ-ийн гишүүд, сайд нарт УИХ-ын гишүүдэд.
Хариу ирээд л, Монголчуудыг хуурсаар байгаад л таарч байгаа.
Монголчуудаа энийг засъя аа. Хэн нэгэн хүнийг буруутгаад шонд өлгөөд доромжлоод байх нь чухал биш. Одоо энийг засаж Монголчуудад сургууль, цэцэрлэг, эмнэлэг барья, олон залуучуудыг ажилтай болгоё, хамгийн гол нь Монголчууд энэ өрнөөс өрний хооронд тэнэгтэхээ зогсооё оо л гэж байгаа юм. Монгол дэлхийн хамгийн өгөөмөр дээрэмдүүлдэг ард түмэн болчихоод байна шүү дээ. Өнөөдөр бусад хөрөнгө оруулагч нар биднийг дооглож байгаа шүү дээ. Хулгай хийж цөм цөм дээрэмдчихээд байхад ямар сайхан сэтгэлтэй ард түмэн бэ л гэж бодож байна. Тэгвэл бид өнөөдөр харилцан ашигтай байя аа л гэж яриад байгаа юм шүү." гэлээ.
Н.Отгончимэг
Мягмар - 12 сарын 09,
2025

Сэтгэгдэл9
чи эх орноо 50 мянгаар воноор зарчаад одоо юу яриад байгаа юм
Хүрэлсүх, Данх нар Оюутолгойгоос олон жил авлигал авч Баярцогтыг АНын дарга болгохгүй бол ална шүү гэж мэдэгдэцгээж байсан. Оюутолгойн гар хөлүүд бас АТГ, ТЕГ, шүүх прокурор гээд бүх байгууллагуудад шургалж орсон байгаа учир Саарал ордонд суугаа Оюутолгойн зараалын гар хөл нууц тагнуул агент болсон дарга данжаад нарыг огт хөндөхгүй хамгаалж байдаг.
Оюутолгойн худалдаж авсан гар хөл тагнуул агентууд бас хилийн цэрэг, цагдаа, гаалийн газарт бас байгаа. Булгантуяа бол Оюутолгойн нууц агент мөн.
Оюу толгойг Монголд ашигтай болгох хэрэгтэй Тэр үнэн Гэхдээ Ганбаатар мэтийн улс ттөрёид орилж хашгирч биш яхоер тал хэлэлцэн ярилцаж харилцан буулт хийж Монголын ашгийг нэмэгдүүлнэ Иргэдийнн хувьд энэ хэрүүлээс залхаж байна ОТ ч бай Петро Чайна ч бай Таван Толгой ч бай ашиг нь нэмэгдсэн ч эрх баригчид үрэлгэн зардлаа нэмээд байвал бидний цалин тэтгэвэрт ямар ч нөлөөгүй хэвээр байна Наад зах нь аймгууд татаас авахаа больчихооч Иигэдээ хот руу нүүлгээд байх биш аймагтаа бизнесийн орчин бүрдүүлээч
айвенхоу майнз 16 жилийн турш Саарал ордонд суугаа дарга нарыг авлигалаар угжиж дээрэм тонуул хийж ирсэнийг харахгүй байна уу малаа. Чи бас оюутолгойгоос авлигал авч байсан байж таарна. Гэхдээ бусад гишүүдийн адил сая доллар аваагүй атаархаж байж болох. Оюутолгой авлигал өөрөөс нь авсан УИХ-ын гишүүдийг илчилнэ гэж дарамтлан сүрдүүлж 16 жил дураараа дургиж улмаар Монгол улсыг өрөнд лавхан оруулж ирлээ. Оюутолгойгоос авлигал авсан гишүүдийн нэрсийг шаардаж өгөхгүй бол цэргээр бүслэн хааж байгаад хөөж гаргах хэрэгтэй.
Энэ сүгсэлзүүр 34 хувь гэж орилж байж АМНАТ-ыг 10-аас 5 хувь болгуулсан гай шүү дээ
Чи яаж тэрбумтан болсоноо л хэлчих
Ганбаатар оюутолгойгоос авлигал авсан УИХ-ын гишүүдийг монголчуудад хамааруулж бүгд авлигал авсан мэтээр тохож байна. Оюутолгойгоос эхний ээлжинд авлигал авсан УИХ-ын гишүүдийн нэрсийг өгсөн авлигалын хэмжээтэй нь шаардаж гаргуулах ёстой. Өгөхгүй бол цэргийн хүч хэрэглэн шууд хөөж гаргах
Нямтайшир Элбэгдоржид 2 сая доллар хувьд нь өгч байж Цагаансуваргыг хувьдаа авсан. Энэ Оюутолгойн дэргэд ариун явдэл уу?