ЛОНДОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /NHK/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт Их Британийн нийслэл Лондон хотноо Европын удирдагчидтай хэлэлцээ хийжээ. Тэрбээр АНУ-тай хамтран ажиллах нь Оростой байгуулахаар санал болгож буй энхийн хэлэлцээрт зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолсон байна.
“Америкчуудгүйгээр бидний зохицуулж чадахгүй зарим нэг зүйл байгаа, мөн Европгүйгээр ч зохицуулж чадахгүй зүйлс байгаа тул бид зарим чухал шийдвэрийг гаргах шаардлагатай байна” гэж В.Зеленский хэлжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер В.Зеленскийг өргөөндөө угтан авч уулзсан бөгөөд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц нар мөн хэлэлцээнд оролцсон байна. К.Стармер Европ Украиныг дэмжиж байгааг дахин нотоллоо. Их Британийн Ерөнхий сайд хэлэхдээ, "бидний баримталж ирсэн зарчмууд хэвээр байгаа, бид Украиныг дэмжиж байгаа бөгөөд хэрэв гал зогсоохоор болсон тохиолдолд энэ нь шударга байхын сацуу урт удаан хугацаанд үргэлжлэх ёстой хэмээн онцолсон байна.
Талууд одоогоор уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. В.Зеленский нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Европын удирдагчдад АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээ болон аюулгүй байдлын баталгаа зэрэг бусад асуудлын талаар мэдээлэл өгсөн гэв.
В.Зеленский өнгөрсөн бямба гарагт АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нартай утсаар ярьсан юм. Тэд газар нутгийн асуудлыг хэлэлцсэн боловч Украин, Оросын хоорондох санал зөрөлдөөнийг багасгаж чадаагүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл6
Кокаин трайн мансуурал Мерц, Макрон, Стармер гурав "Украйн бол Европын ирээдүй" гэж хэлжээ! Европ сөнөх бололтой, 😂🤣😂
Эмээ уу,,,дебиль ээ,,,
Бээжингийн гөлөг Макрон🐕🦺🐕🦺🐕🦺.
Галт тэргэнд мансуурч байгаа Макрон, Мерц, Стармер гуравын бичлэг! 😂🤣😂 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=mORG6JJH1lz5zGCv
Түрэмгий рашист оросууд довтлоод ирэхэд манай ояа нар шиг хурдан бууж өгөлгүй , зэвсэг барин тэмцсэн сайн хүү. Эх орноо хамгаалах аргай хайн явж байна
Zelenskii gazar nytagaa egne gej baihgyi ee!!tyyniig Ykrainchuud syyd harj baigaa tegeheer Orosyyd dainaa zogsooj nytag byzbal deerdee..........................................yah gej dain ehluulsen nobsnyyd be?.....................Pyten syyd esbel syyd bysaar yheh damjiggyi dee!!!muu saar chini.?......................................