УИХ-ын гишүүн Ц.Баатархүү утааны асуудалтай холбоотой асуулгыг Эрчим хүчний сайдад тавьсан билээ. Уг асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: "Бидний энэ хэрэглээд байгаа та бүхний энэ лоббигоор БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр авч байгаа энэ коксон түлш чинь дотоод орчны агаарын бохирдолд түлээд эхлэхээр галд шатаад эхлэхээр ямар нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ гэдэг ямар ч судалгаа байхгүй. Надад ирж байгаа судалгаа бол энэ нүүрс мөн үү л гэдэг судалгаа. Нүүрс юм чинь нүүрс л гээд л гарна шүү дээ.
Энэ нүүрсийг шатаахад дэгдэж байгаа хий нь үнэр нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг судлаад иргэддээ нэг танилцуулаач ээ гэдэг ийм хүсэлт ихээр ирж байна л даа.
Гуравдугаарт, Монгол Улс нүүрсний асар их баялагтай атлаа өөрсдийн коксожсон түлшийг нэг тонныг нь 175 мянган төгрөгөөр борлуулдаг атлаа буцаагаад нэг тонныг нь 1 сая 130 мянган төгрөгөөр авч байна аа. Яагаад бид нар дотоодод байгаа нөөц бололцоогоо ашиглахгүй өндөр үнээр хагас коксжсон түлшийг худалдаж авах ийм шийдвэр гаргасан юм бэ." гэв.
Н.Отгончимэг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл11
Мал минь хагас кокс авч байгаа болохоос нүүрс огт биш тэнэг ээ. Улаанбаатарын утааг харах нүд алга уу мал царайлчихаад???
Сүүлийн 10-20 жилд төр засаг толгойлж байсан том албан тушаалтнууд утааны талаар огт бодлогогүй явж ирсний бодит нотолгоо нь энэ!!! Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ г.м. нар хариуцлага хүлээх ёстой!!!
яахаараа ан д ий балай шахуу юмнууд дүүрэн байдаг байна аа
Мэдэж ядаад байх юмгүй..МАН-ын дарга нарын Хятад улсын эдийн засгийн эрх ашгийг хамгаалах ,хятад хүн тэжээх бодлогын хүрээнд хийгдэж байгаа цавчаа
Монгол хятадын худалдаанаас хятад л их ашиг олж Монгол маш их алдагдалтай ажиллаж байна.
МАН зориуд монгол хүнийг алдагдалд орж ядууруулж улмаар Монголоос хөөж зайлуулаад урдаас хятад ах дүү нараа 100 жилээр суурьшуулж тэжээх гол зорилттой ажиллаж байгаа..МАН ийм даалгаварыг олон жилийн өмнө Бээжингээс авч хөлс мөнгөө урьдчилж аваад идчихсэн байгаа..
Одоо л мэдэж байгаа юмуу балай чинь ! Урд нь хаагуур алцганаад явж байсан юм !
МАН АН дотор хятадын эрлийз хурлийзууд хятадад элэгтэй урвагчид их байдаг юм шиг байна
Түүхий нүүрс олон жил түлсэн. Одоо хагас кокс түлж байгаа.энэ бол дэвшил. Манайх нүүрс ихтэй ч хагас кокс хийдэг үйлдвэр байхгүй. Үйлдвэр байхгүй тул Хятадаас худалдан авч байна. Гутал хувцасаа худалдан авдаг атал түлш авч болно ш дээ.
Ёс мэдэхгүй хүнд ёр
Ойлгоод ядаад байх юу байна нуль урд зүгийн тавиулууд хахчихсан байгаашд