Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто” групптэй хэлэлцээ эхлүүлж, “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах зөвшилцөлд хүрээд байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд 2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байжээ. Тиймээс “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар маш сайн мэдэх улстөрчийн нэг гэсэн үг.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад баримталсан хууль, эрх зүйн гол баримт бичгүүд нь УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд, мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмж байсан гэдгийг өчигдөр болсон түр хорооны сонсголын үеэр нэг бус хүн онцолсон.
Тухайн үед Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд маш тодорхой санал, зөвлөмжийг гаргаж өгч байжээ. Энэ талаар өчигдрийн сонсголд тайлбар хийсэн гэрчүүд тодорхой мэдээлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “2009 оны 5-р сард УИХ-ын ЭЗБХ-ны дэргэд ажлын хэсэг байгуулаад, уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар ахалж ажилласан.
Бид бүгдээрээ нам эвсэл харгалзалгүй санал нэгдэж, энэ гэрээ маш чухал, үүгээр Монгол Улс ашиг олох ёстой гэж үзэж байсан. Г.Занданшатарын ахалсан ажлын хэсгийн шийдвэр их зөв байсан. Засгийн газарт тодорхой чиглэлүүд өгсөн” хэмээв.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг санал, дүгнэлтдээ хэд хэдэн ноцтой зүйлийг дурдсан байдаг. Үүнд, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний төслийг боловсруулаагүй байна, Монголын талын эзэмших 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрдүүлж ногдол ашгаас тооцож байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай, эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргаагүй нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг онцолж байжээ. Түүнчлэн нэмэлт нөөц илрэх бүрт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа болон хөрөнгө оруулалтын хуваарь зөрчигдсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах зэрэг чухал саналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатарын ахалсан ажлын хэсгээс гаргасан байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 8-нд болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн асуултад хариулахдаа 34 хувийг өндөр өртөгтэй эзэмшиж байгаа учир нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 5 тэрбум гэж тооцвол 1.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж байгаа бөгөөд 2023 хүртэл ногдол ашиг авахгүй байх тооцоо гарсан гэдгийг анхааруулж байжээ.
Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүйгээр зөвхөн бүх татвараа авахад 80 хувь хүртэлх хувийн ашиг авах боломжтой.
Цаашид нөөц баялгаа үнэлж, урьдчилан худалдах, стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахад алтан хувьцаа эзэмших эрх зүйн орчин бий болгох, нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувийг эзэмших асуудлыг төсөлд тусгах, олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал 50 болон түүнээс дээш хувь, хувьцааг хөрөнгө оруулах үүрэг хүлээлгүйгээр эзэмших зэрэг хувилбаруудыг судлах хэрэгтэй гэдгийг тухайн үед Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг санал, дүгнэлтдээ дурдсан байдаг.
Пүрэв - 12 сарын 11,
2025

Сэтгэгдэл5
Дэлхий хуваагдаж байна. Бүс нутгийн том улс болгон хүчээ харуулна. Даяаршил, глобалчлал дуусаж байна. Манай эрдэнэт үйлдвэр 1978 онд баригдаж дуусаад 1990 оноос Монголчууд шууд ажиллуулж удирдаж ирлээ. Гэтэл одоо Оюутолгойд 16 жил Канад, английн Риотинто ажиллуулж удирдаж байна. Оюутолгойгоос монгол өр зээлтэй үлдэж байна. Иймд одоо хангалттай удаан Риотинтод оюутолгойг удирдуулж ирлээ, Монголчууд удирлага авъя. Эрдэнэт бидэнд ашиг өгсөөр байна. Иймд бид Оюутолгойг дангаараа ажилуулж чадна. Оюутолгой гадаадын хөрөнгө оруулалт биш харин мөнгө хүүлэлт байжээ. Иймд оюутолгойг гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар хамгаалах боломжгүй боллоо шүү.
Дэлхий хуваагдаж байна. Бүс нутгийн том улс болгон хүчээ харуулна. Даяаршил, глобалчлал дуусаж байна. Манай эрдэнэт үйлдвэр 1978 онд баригдаж дуусаад 1990 оноос Монголчууд шууд ажиллуулж удирдаж ирлээ. Гэтэл одоо Оюутолгойд 16 жил Канад, английн Риотинто ажиллуулж удирдаж байна. Оюутолгойгоос монгол өр зээлтэй үлдэж байна. Иймд одоо хангалттай удаан Риотинтод оюутолгойг удирдуулж ирлээ, Монголчууд удирлага авъя. Эрдэнэт бидэнд ашиг өгсөөр байна. Иймд бид Оюутолгойг дангаараа ажилуулж чадна. Оюутолгой гадаадын хөрөнгө оруулалт биш харин мөнгө хүүлэлт байжээ. Иймд оюутолгойг гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар хамгаалах боломжгүй боллоо шүү.
Зандангахай хуцаж байна. Увсын хужаа Хүрэлбаатарыг зөвлөхөөрөө авсан энэ гахайд итгажа болна ваа
HillaryClinton ene bolgonii hoino bsn
Shal maanag yuch medehgui.Arabuud yagaad iher tsamhahiig unagah bolov gdgiin uchiuriig medejgui.Maanaigaad deeremduuleed