УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ тэрээр: "Хэсгийн ахлагч гэдэг хүмүүс тухайн баг, хорооны иргэдийг “цэнхэр-улаанаар” ялгадаг ажил хийдэг. Үүнийг сонсож байгаа бүх хүн хүлээн зөвшөөрнө. “Цэнхэр айл” нь Ардчилсан нам, “улаан айл” нь МАН-ынх гэж. Цэнхэр айлд бол төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүндрэлтэй, боогдуулсан зүйлс гардаг. Харин улаан айлыг шагнал, урамшуулалд тодорхойлох зэргээр “тойглодог”.
Жишээ нь, би өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Төрийн байгууллагад 5 жил ажилласан нэг ахмадыг “намын хүн” гээд Алтан гадас одонгоор шагнаж байна.
Тэгээд тодорхойлолтыг өгөөд явуулдаг. Энэ юу хэлж байна вэ гэвэл, эдгээр хүмүүс зүгээр л сонгуулийн ажил хийдэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Маргах хүмүүс нь хэсгийн ахлагчтай холбоотой 1960 хүн болон тэднээр тойглуулдаг цөөн хэсэг л байх. Бусад нь бол маргахгүй. “Хэсгийн ахлагч юу хийдэг вэ, яг ямар ажилтай юм, төрийн ажил хийдэг үү, үгүй юү, сонгуулиар яаж ажилладаг вэ?” гэдгийг бүгд мэддэг.
Тийм учраас энэ бол шаардлагагүй орон тоо. Улс төрийн шинжтэй, эрх баригч намын сүлжээг тогтоон барьдаг ийм ажилтнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах шаардлагагүй.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд Монгол Улсын засаг захиргааны нэгжийг аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг, баг, хороо гэж заасан байдаг. “Хэсэг” гэж байхгүй. Үндсэн хуульд байхгүй нэгжийг дараа нь Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар шинээр бий болгож, хэсгийн ахлагчийг байгуулсан. Ингээд аймаг, нийслэл, сум нь гэрээ байгуулж цалинжуулдаг болсон нь өөрөө байж боломгүй зүйл.
Сар болгон цалин өгдөг гэсэн үг үү?
Хэсгийн ахлагч нар 2025 оны 3 дугаар сараас хойш 1.2 сая төгрөгийн цалин авч байгаа. Үүнээс өмнө 900 мянга, түүнээс өмнө 800 мянга байсан. Анх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг, бүр өмнө нь цалингүй байсан үе ч бий. Одоо 10 гаруй жилийн өмнө. Энэ асуудал олон жил яригдсан ч шийдэлд хүрээгүй. Учир нь эрх баригчид солигдоогүй, одоо 10 дахь жилдээ орж байна. Тиймээс тэд энэ асуудлыг авч хэлэлцдэггүй байсан.
АН-ын бүлгээс энэ хоёр хуульд өөрчлөлт оруулж, Үндсэн хуульд заасан захиргааны нэгжийн дагуу төрийн байгуулалтаа явуул, төрийн албан хаагч нь ажлаа хий, давхар бүтэц бий болгох хэрэггүй гэж үзэж байгаа.
Хэсгийн ахлагч нэртэй мэдээлэл дамжуулагч давхар бүтцийг байх шаардлагагүй. Жилд 48 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ бол бага мөнгө биш. 10 жилийн өмнө Улаанбаатар хотын нийт төсөв бараг энэ орчим л байсан. Бат-Үүл баатрын үед хотын төсөв 50 тэрбум байсан. Одоо намын сонгуулийн сүлжээг санхүүжүүлэхэд 48 тэрбумыг төсвөөс гаргана гэдэг нь улс төрийн намын тухай хуулийн зарчимтай ч зөрчилдөнө. Намууд төсвөөс санхүүжилт авдаг, дээр нь Ардын нам энэ 48 тэрбумыг нэмээд авна гэсэн үг. Энэ шударга өрсөлдөөн мөн үү? Хамгийн ноцтой нь хэсгийн ахлагч гэж нэрлэгддэг хүмүүс айл өрхүүдийг улаан, цэнхрээр ялгаж, төрийн үйлчилгээг заримд нь таслах, хясан боогдуулах зэрэг явдал гарч байна. Энэ бол иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэд зөөлөн дарамт үзүүлж, хүчирхийллийн хэлбэр үйлдэж буй хэрэг." гэв.
Н.Отгончимэг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл21
Тусгаар тогтносон монгол улсын тугийг урж байсан хүн ямар ч ял шийтгэлгүй бүр их хурлын гишүүн болчихсон сууж байгаа нь монголын эмгэнэл бөгөөд монголын төрд монголын дайснууд монголыг хорлон сүйтгэгчид байгаа батлан харуулж байна.
үнэн
Хадгаламж банкны 14 тэрбумаар казинодсон хулгайч луйварчин Монгол улсын ерөнхийлөгч болчихоод байхад энэ ч харин бага хэрэг..
Үнэн хэлжээ хороо хэсэг дэндүү тороод мафи шиг болсон Батүүл гуай гэхгүй баатар гэж доромжлоод байхдаа яах вэ дүү
Хорооны хэдэн хэсгийн ахлагчтай нартай ноцолдож яах нь вэ дэ??
Хэсгийн эмнэлгийг бас татан буулгах хэрэгтэй
Хэсгийн ахлагч гэж МАНын тавиулууд сонгууль будилиантуулдаг солиотууд л байдаг
MAN-sine ye odoo garch irne?aih hereggyi geleenee...............................
Хэсгийн ахлагч гэж МАНын тавиулууд сонгууль будилиантуулдаг солиотууд л байдаг
Үнэн үнэн. МАН биш гээд ад үзнэ, ажилаа сайн хийж байсан залууг МАН биш гээд хусаад хаях нь ердийн үзэгдэл болсон шүү.
Хэсгийн ахлагч бол ямарч хэрэггүй орон тоо, харин хорооны засаг даргын туслах 2-3 хүн байхад л хаваасаг.
Хэсгийн ахлагч бол ямарч хэрэггүй орон тоо, харин хорооны засаг даргын туслах 2-3 хүн байхад л хаваасаг.
Тогоо шанаганы хэрүүл хийх гэж тэр дээр очиж заларсан байна шүү энэ .Одоо тэгээд монголд хэсгийн ахлагч нар гэж том аюул байнаа гэсэн үгүү .Жалжигансан хүүхэд шүү энэ
enyyniig cham sig zolbingyyd bis!!!eh orniihoo heregzee olon tymnii tysiin tyld ta nar sig namchirhasan tenegyyd hiideg bolohoos ard tymen bid ehlej chinii yarij baigaa sig asyydaltai hezee ch oroocholdoj baisangyi ee!daraagiin satand ni tanai nam garah sanaatai iim alhamyydiig negee namiinhaa esreg odoonoos beldej baina gej oilgomjtoi,gebch tanai ardchilsan nam zasaglaj hezee ch chaddagyi ee!!deer ni ludnuud eh orniihoo esreg ajilladag daalgabartai hymyys,tiimlees tanai namiig dahin gargahgyi ee!!goridsonii chini garz ........lab cham sig mengenii hamaaraltai hynii heleer dyyriadag TOTI sig olzlogsodiig dahin hezee ch gargahgyi ee!!hyzaa ryygaa jiliii dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Dear Mongols: You are living in toxic swamp eating garbage and drinking poison.Demolish and bulldoze everything. Build the democracy and capitalism. Sincerely Iron Leader the Great
Үнэн шүү, ахмадын хурал арга хэмжээ нтр-д МАН-н ахмадуудаа хамруулдаг, хороон дарга болон ажилтанууд нь бүгд МАН-нхан
Яг тэгдэг
Хэсгийн ахлагч нь хөгшид, ядуусыг дарамталж, МАН-д хүчээр санал өгүүлдэг. Халах хэрэгтэй. Бас мэдээллийн хэрэгслэлүүд массаар нь тархи угаалт явуулж, МАН-д санал өгүүлдэг. Хаах хэрэгтэй.
Энэ хоёрыг тойрогт шидэхгүй, жагсаалтад бичнээ.
Энэ орон тоогоор татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо болиоч ээ наад ажлыг чинь баг хорооны дарга нар хийдэг юм
Энэ орон тоогоор татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо болиоч ээ наад ажлыг чинь баг хорооны дарга нар хийдэг юм