МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулсан билээ. Тэгвэл шинэчлэгдсэн бага хурлаас Баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн З.Мэндсайханыг сонгожээ. Энэ удаагийн хурлаас 39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдээд байна.
Өнгөрсөн сонгуулиар тэрээр Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын хоёрдугаар тойргоос иргэдийн 47.75 хувийн санал авч УИХ-ын гишүүнээс анх удаагаа сонгогдсон билээ. З.Мэндсайхан 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч, бакалавр, 2008 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага, магистрын зэрэг хамгаалсан байна. 2013-2015 онд "МТМ" ХХК захирал, 2001-2003 "Монхангай хаус" ХХК-д хэлтсийн менежер, 2003-2004 онд "Дөрвөн Уул" ХХК гүйцэтгэх захирал, 2004-2013 онд "Мээг" ХХК гүйцэтгэх захирал, 2015-2016 онд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газар дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яам Төрийн нарийн бичгийн дарга, 2019-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дарга, 2020 онд ХХААХҮ-ийн сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. Хамгийн сүүлд гаргасан ХОМ-ээ 110.618.230 орлоготой. Орон сууц, барилга байгууламж 2.6 тэрбум, 1.3 тэрбум төгрөгийн малтай. 10 сая төгрөгийн газар, 1.9 тэрбум төгрөгийн өртэй гэж мэдүүлжээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 12 сарын 12,
2025

Сэтгэгдэл3
Зүүнгар Улсын ХАА - н сайд нь томилогдоодохвоо . Зандка удахгүй ЕС - ыг нь томилох нь дээ , бас нэг хүлээлт ...
Засагт ханыханд хамаагүй наадах чинь.Зохиомол бүс үүсгэх шаардлагагүй.
Хэний татаасаар гарч ирсэн лифтчин юм бол доо ?