sonin.mn

Улс даяар хэмнэлтийн горимд шилжиж, зардлаа танаж буй энэ үед баяр ёслол зохион байгуулахыг зогсоож, төрийн албан хаагчдын бичгийн хэрэгслийн хэрэглээг хүртэл бууруулсан. Гэтэл 2025 онд УИХ-ын гишүүд төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр гадагшаа томилолтод явжээ.


Гадаад томилолтоор хамгийн олон удаа явсан гишүүнээр хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн тодорсон. Тэрбээр нэг жилд 22 удаа гадаад томилолтоор явжээ. Энэ нь сард дунджаар 2 удаа томилолтоор явна гэсэн үг. Үүнийхээ 21 томилолтыг бусад эх үүсвэрээр, нэг томилолтыг улсын зардлаар шийдүүлсэн гэнэ.


Жил хүрэхгүй хугацаанд 22 удаа томилолтоор явснаа С.Цэнгүүн гишүүн тайлбарлахдаа “Хамгийн залуу гишүүн учир гадаад томилолтод их явлаа. Залуу парламентчдын холбоо, Залуу эмэгтэй парламентчдын холбоо зэрэг улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөрүүдэд нэлээд хамрагдлаа” гэв. Харин томилолтын бусад эх үүсвэр буюу санхүүжилтээ тайлбарлаагүй. Гадаад томилолтоор хамгийн олон удаа явсан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн ярьсан бусад эх үүсвэрийн 21 томилолт гэдгээ тайлбарлах нь ёс зүйд нийцнэ.