Засаглалыг шүүмжилж, алдааг нь засах бодит санал, хууль эрх зүйн шийдлийг боловсруулж, нийгэмд хэрэгтэй хууль санаачилгыг дэвшүүлэх үндсэн үүрэгтэй институт бол сөрөг хүчин. 2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэж, үүний 42 суудал нь Ардчилсан намаас сонгогдсон.
Угтаа бол сөрөг хүчний дуу хоолой болж чадах цорын ганц гэж хэлж болох нам нь АН. Гэвч өнөөдрийн Монголын улс төрд сөрөг хүчний дуу хоолой даанч дутагдалтай байна. Сонгогдоод 1.6 жил өнгөрч байхад нэг ч хууль санаачлаагүй гишүүд олон.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нарыг нэрлэж болно. Залуу гишүүд гадагш томилолтоор явах, бусдыг шүүмжлэх, санаачилсан хуулийн төслүүдийг шүүмжлэхэд анхаарал хандуулах ч хууль санаачлах үүрэгт ажлаас холуур, хий хоосон улстөржихдөө гаршиж буй нь илт. Ерөөс шүүмжлэлийн гол сэдэв нь хотын дарга Х.Нямбаатар болон түүний удирдаж буй хотын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэх, рейтинг өндөртэй улс төрчийг шүүмжилж тодрох. Тогтмолжиж буй сошиал мэдэгдэл, яриа, улс төрийн тайзнаас хэлэх үг нь Х.Нямбаатарыг муулах, харлуулах нэг л агуулгатай болчихлоо. Хотын удирдлагын бодлого, шийдвэрийг шүүмжлэх нь ардчилсан нийгэмд байж болох хэвийн үзэгдэл. Гэхдээ шүүмжлэл гэдэг нь баримт, судалгаа, шийдэл дагуулсан байх ёстой.
Харин өнөөгийн нөхцөлд Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс гарч буй мэдэгдлүүд нь “Ямар хуулийн аль заалтаар, юуг сайжруулах вэ” гэсэн асуултад хариулт өгөхийн оронд хувь хүн рүү чиглэсэн улс төрийн дайралт болон хувирч байна.
Иргэдийн амьдралыг сайжруулах шийдэл, санаачилга, бодит ажил хэргийг сөрөг хүчнээс хүлээдэг. Гэтэл өнөөдөр хууль санаачлах нь бүү хэл өмнө нь амлаж байсан бодлогын баримт бичгүүд нь хаана яваа нь тодорхойгүй, ажлын үр дүнгээр өрсөлдөхийн оронд дуулиан шуугианаар анхаарал татах оролдлого давамгайлж буй нь харамсалтай. Хэрвээ Ардчилсан нам үнэхээр ард түмний итгэлийг сэргээе гэж бодож байгаа бол нэг хүнийг муулах улс төрөөс татгалзаж, улс орны тулгамдсан асуудалд чиглэсэн бодит хууль, бодлогын шийдлүүдийг танилцуулах цаг аль хэдийн болсон. Энэ хэвээр удвал АН-ын “Сөрөг хүчин” нэр хоосон уриа, лоозон төдий үлдэхэд тун ч ойртлоо.
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл3
ер эд нар цалинтай ажилаа хүнийг шүүмжлэх гээд ойлгочихсон. Уг нь хууль хэлэлцдэг хуулийн хэрэгжилтээ ярьдаг баймаар сүүлийн үед хүний тухай л ярьдаг
ер нь 35 жил АН ингэж явлаа дарга гишүүд нь попорсон нэг л ашиг сонирхолд нэгдсэн намуудыг тараах сонирхол нь давамгайлдаг гишүүд нь залхуу
AH um ma ni magiisan ge biz dee