Гарчигт өгүүлэх сэдэв өнөөдөр Монголын хувьд мэтгэлцэх гэхээсээ шууд аваад хэрэгжүүлчих төсөл, хөрш гурван улсын Төрийн тэргүүн хэлэлцэн тохирчихсон хамтын бүтээн байгуулалт тул энэ сэдвээр “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 ны №1 дугаар бичиж байснаа эргэж толилуулъя.
Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлаад ирсэний дараа нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлсэн чухал сэдвээр бичье. Хэлэлцүүлэг нь маргаан мэтгэлцээн, бүтнэ бүтэхгүй дээрээ тулсан сэдвийн уралдаан болохын наагуур байна.
Эхлээд албан ёсны байр сууриас эшлэнэ. Ерөнхий сайдыг дагалдан ОХУ-д айлчилсан Элчин сайд Л.Хангай бол гурван улсын эдийн засгийн коридор, ялангуяа хий дамжуулах хоолой, төмөр зам, бусад дэд бүтцийн талаар дагнан судалж ярьж байгаа манай нэг гол мэргэжилтэн билээ. Түүний “Хийн хоолойг Монголоор дайруулбал 1500 орчим байнгын ажлын байр бий болно” гэсэн ярилцлагад: Мянган шоо метр хийг 100 км хоолойгоор дамжуулахад 2.5 ам.доллар байдаг. Хэрэв Монголын нутгаар төмөр замыг дагуулаад тавибал нийт мянга гаруй км үргэлжлэх юм. Одоо ашиглалтад орохоор яригдаж байгаа хийн хоолойтой адилхан жилд 38 тэрбум шоо метр хий нэвтрүүлнэ гэвэл манайд тэрбум орчим ам.долларын орлого орно гэж таамаглаж болно гээд байж байгаа. Хийн хоолойн бүтээн байгуулалт дээр Л.Хангай найзын маань үзэл бодлыг манай төр-засаг харгалзах нь зүй. Харгалзах нь бүү хэл гурван улсын эдийн засгийн коридорын анхны томхон бүтээн байгуулалт хэмээн үзээд санаачилгатай хандах, өвөрмонголчуудын санал болгож буй “Гурван Улаан”-ы холболт гэх санаачилгыг угтуулж, түүнийг бүтээлчээр тосон авахыг уриалж байна. “Гурван Улаан” гэдэг нь Улаанцав–Улаанбаатар–Улаан-Үдийн төмөр замын маршрут дагасан эдийн засгийн шинэ хонгилын тухай юм. Үүний эхний томхон бүтээн байгуулалтаар хийн хоолой тодроосой.
Дээр бичсэн дээр би зарим гаргалгаа хувилбарын тухай нэмж бичих гэж байна. Монголын мэргэжлийн инженерийн сэтгэгч нөхдөөсөө олж сонссон, шүүн ярилцсанаа энд буулгаж байна хэмээн ойлгоорой. Түүнээс зохиогч миний хувийн бодол биш шүү. Эхлээд эрчим хүч гэсэн том сэдвээс хөндөнө. Нүүрс, нефть, байгалийн хий, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч бол бүгд эрчим хүч гэсэн ухагдахуунд хамаарна.
Аль алин нь хөрвөдөг шилждэг учраас ганц л эрчим хүч. Нүүрсний хувьд БНХАУ нь өөрөө нүүрс экспортлогч байснаа импортлогч улс болж хувирсан. Хятадад нүүрс импортолж эхэлсэн үед манай улс экспортлогч болсон нь манайдаа дэвшил мэт боловч Орос гэж нүүрсний худалдааны дэлхийн өрсөлдөгч манай хойд талд байна.
Судалгаагаар бол манай улс метан хийгээр дэлхийд толгой цохихоор. Хятадынхаас лав 600 дахин том хэмээн нэртэй физикч нөхөр маань ярьдаг. Хэрэв бид тэр нөөц рүүгээ орж чадвал Оростой, төдийгүй дэлхийд бусадтай халз өрсөлдөх болно. Хэрэв бид Таван толгойдоо метан хий олборлоод (хангалттай бий гэсэн) Хятад руу нийлүүлээд эхэлбэл ёстой жинхэнээсээ Оросын өрсөлдөгч болж хувирна. Орос ч саатуулж сатааруулж чадахгүй, оройтно. Тэр нөөц рүү нь оруулахгүйн тулд, тэр нөөцийг нь гуравдагч хөрш гэгдэх улсууд нь хамтран олборлочих вий гэдгээс сэргийлж ОХУ манай нутгаар байгалийн хийгээ дамжуулахаар боллоо гэх улс төрийн таамаг яриа гадуур явааг бас анзаарахгүй өнгөрч болохгүй. Занарын хий гэж айхтар түүхий эд манайд арвин бий гэлцэнэ. Газрын гүнд нь боловсруулаад бензин нэрээд гаргаад ирэхэд тун хялбар гэх юм. Цаана нь бас занар үлдэнэ. Занарын хий рүүгээ орох гэж байтал Орос янз бүрийн аргаар саатуулаад зогсоолгочихсон гэх яриа бас явдаг. Үнэн худлыг би энд нягтлах гээгүй. Дэл сул яриаг буулгаж байгаадаа хүлцэл өчье. Үндсэн сэдэв рүүгээ оръё. ОХУ-аас БНХАУ руу хийн хоолойг хаагуур яаж оруулах вэ? Хий дамжуулах хоолой баривал манай аль нутаг хамгийн тохиромжтой, бас ашигтай, тосон авагч (Хятад) нь ямар боломжтой вэ гэдэг талаар ухаантнууд мэтгэлцсээр байх биз ээ. Далайд дусал нэмэр гэдэг шиг энд бичсэнийг минь тулхтай гэж үзээд хүлээн авч судлана уу.
- Хий дамжуулах хоолой Оросоос Хятад руу гурван үндсэн замаар явах тухай ерөнхий ойлголт буй. Ковыкта хэмээх ордоос “Сила Сибири” гэх хоолойгоор Байгаль нуурын баруун хойноос чанх зүүншлээд, мөн Якутаас өөр нэг хийн хоолой холбогдоод Амар мөрний Благовещенск хот хүрээд тэндээсээ Зүүн хойд Хятад руу нэвтрэх, тэндээс өмнөшөө, баруун өмнөшөө Хятадын төвийн мужуудад хүрэх эхний хувилбар хэрэгжиж эхлээд байна. Барилга байгууламж нь баригдаад ашиглалтад орж байгаа.
- Хоёр дахь чиглэлийг манайхан өмчлөх дуртай тэр чиглэл юм. Ковыкта нь нэгэнтээ Эрхүү мужид, Байгаль нуурын баруун эрэгт байж байна. Тэндээсээ чанх урагшлаад Эрхүү, Улаан-Үдээр дайраад Монгол руу орж ирэх хувилбар. Хиагт-Алтанбулагаар хийн хоолой дайрч өнгөрөх ба төмөр зам дагаад байгалийн саадгүй урагшилсаар Замын-Үүдээр урагшаа гараад явчих хоёр дахь хувилбар байна.
- Гурав дахь чиглэлийг би Монголд хамаатуулах санаатай өөр нэг хувилбар дэвшүүлж байна. Энэ дээр дэлгэрэнгүй бичнэ. Оросоос манай баруун талаар Хятадын Шинжаан руу нэвтрэх хоолойн тухай яриа юм.
Оросын “Газпром межрегионгаз Новосибирск” гэх төрийн өмчит томхон компани, түүний 49 охин компанийн борлуултын тухай судалгаатай танилцлаа. ОХУ-ын 67 бүс нутагт байгалийн хийн хангалт хийдэг, үүнд Новосибирск, Томск муж, Алтайн хязгаар, БНАлтайУ гэхчлэн дотоодын томхон хэрэглэгчийн сацуу БНХАУ-ыг баруун хойноос нь хангах төсөл лав 10 жилийн өмнө бэлэн болсон, хэрэгжиж эхлээгүй гэх мэдээлэл байна. Оросыг газжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ч экспорт болж хатуу валютаар Ази руу зарагдаагүй өнөө хүрчээ. Европ руу гаргадаг нь түмэн бэрхшээл, санкцтай тулгараад хэцүүхэн байгаа. “Газпром газораспределение Барнаул” гэх төрийн өмчит томхон хувь нийлүүлсэн нийгэмлэг Алтайн хязгаарт ажилладаг. Хийн хангалтын 9 хэсэгтэй. Чухам тэндээсээ Хятадын Шинжаан руу экспортлох төсөл бэлэн байгаа хэрэг шүү дээ.
Төсөл бэлэн болоод 10 жил болж байхад яагаад хэрэгжүүлээгүй юм бэ гэх асуулт зүй ёсоор гарч ирнэ. Хятадын Шинжаанд лалын хэт даврах, алан хядах аюул оршсоор байна. Төсөл эрсдэлд учрах магадлалтай гэх тайлбар байна. Түүнийг геополитик судлаачид, цэргийн стратегичид ярьдаг. Хятадын зүгээс тийм аюулын тухай ам ангайгаагүй. Хэрэв Алтайгаас Шинжаан руу шууд нэвтлэх нь эрсдэлтэй юм бол Монгол гэж нэг өөр хувилбар бий гэдгийг хоёр хөрш маань мэдэхийн цаагуур мэднэ.
Лалын хэт даврах, алан хядах аюул гэхээсээ Алтайн өндөр уулсыг чанх араас нь нэвтлэх байгаль газар зүйн бэрхшээлийг Орос, Хятадын аль алин нь гол болгодог, үүн дээр л сэтгэлээ чилээдэг юм билээ. Нэвтлэх гэж ч ганц нэг удаа оролдсон байх. Мөнх цаст уулсыг өгсөж давуулж уруудуулж хоолой татна гэвэл үлгэр болно.
Хятад руу нэвтлэх хийн хоолойгоо “Дружба” гэж урьдчилан нэрлээд төслөө хийчихсэн, одоо гарцыг хайж байна. Алтайн ноён оргилын ёроол дундуур нэвтлэх техник технологийн боломж байхгүй нөхцөлд Барнаулаас Бийск хүртэл хоолой татаад тэндээсээ Тува хүргээд Тувагаас өмнөшөө манай Баян-Өлгийн Цагааннуурын хөндийгөөр оруулаад ирэх боломж бол бий, хүсвэл хийчихэд өлхөн болно. Одоо Бийскээс Тува руу төмөр зам тавьж байна. Төмөр замаа дагаад хийн хоолой баригдах боломжтой, тэгэх ч болов уу. Оросын нутагт олборлосон уурхайгаас хий 400 км хоолойгоор яваад манай Цагааннуураар орж ирээд манай нутгаар ердөө 216 км яваад Шинжаан руу гарчих нэгдүгээр суваг байж болно. Энэ бол Баян-Өлгийгөөс өөр аймаг сумаар дамжихгүй гэсэн үг. Хятадын талд хүлээн авагч нь Шинжааны “Хар тос” гэх хот байна. Энэ нь Карамай (Karamay) гэх Шинжаан дахь нефть нэрж боловсруулдаг үйлдвэрийн жижиг хот юм. Тэр хавьд метан хий олборлон ашиглаад эхэлсэн гэх мэдээ буй. Ингээд Оросоос хий очно гэдэг энэ хот эрчим хүчний үйлдвэрлэлийн томхон төв-зангилаа болно гэсэн үг юм.
Баруун аймгуудаар дамжих хоёр дахь гарц бол Баян-Өлгийгөөс Ховдоор дайруулаад Шинжаан руу гаргах бас нэг хувилбар байж болно. Ховдоос Карамай руу хүргэнэ гэсэн үг. Монголоор дамжих урт нь нэмэгдэнэ. Хожил нь манай баруун хоёр аймаг ажлын байр, дэд бүтэц, эрчим хүчний хувьд хожно гэсэн үг.
Хятадын Шинжaaны тухайд урт удаан хугацаанд хөгжүүлэх арга зам, үндэс суурийг нь нэгэнтээ тавьж өгсөн. Хятадаас Төв Ази болон Европ рүү зүглэх төмөр замын сүлжээний зангилааг нээсэн. Тив дамнасан төмөр зам бол нэг ёсны торгоны шинэ зам бөгөөд Азийн ба Зүүн өмнөд Азийн орнуудаас бараа бүтээгдэхүүн Европ руу тээвэрлэхэд цаг хугацааг маш ихээр товчилж хэмнэнэ. Энэ замын чухал зангилаа нь Шинжаан өөрөө. Шинжааныг нээн хөгжүүлсээр олон боломж гарч ирнэ. Тэдгээрийн нэг нь хийн хоолойн хүлээн авах ба дамжуулах зангилаа болох ойрын ирээдүйн зураглал юм. Нэгэнтээ тээврийн сүлжээ байна, дэд бүтцийг дагалдуулан босгоно, түүнд манай баруун аймгууд холбогдчихвол манай улсад ч хөгжлийн боломж гараад ирнэ.
Баруун аймгуудаар дамжих гурав дахь гарц бол баруун гурван аймгаар дамжин Говь-Алтайгаар урагшаа гаргах хувилбар байж болно. Үүн дээр манай шийдвэр гаргагчид сэтгэлээ чилээж нүдээ бэлчээгээсэй гэж ерөөх байна.
Алтайн хязгаар–Тува–Баян-Өлгий –Ховд–Говь-Алтай–Ганьсу гэсэн байгалийн хийн асар том төслийг хөдөлгөх нэг хүч нь Монгол Улс байгаасай гэсэндээ бичиж байна. Юун Ганьсу болоод явчихав гэж гайхаж магад. Ганьсу бол Баруун хойд Хятадын нэг муж. Нийт 25 сая хүн амтай, нийслэл нь Ланьжоу хот. Хиллэдэг цорын ганц гадаад улс нь Монгол Улс. Энэ муж бол хятадын нефть-химийн аж үйлдвэрийн томхон төв, усны ба сэргээгдэх (салхины) эрчим хүчний дэлхийн томхон төвийн нэг. Хуанхэ (Шар мөрөн) мөрнийг түшсэн 29 усан цахилгаан станц ажилладаг. Хэси коридор (河西走廊) буюу Ганьсуйн коридор гэдгээрээ алдартай. Уулнаас буусан их ус, хөндийг түшээд эдийн засгийн хонгил буй болгож байгаа. Тэр их хөндий нь 1000 км үргэлжилнэ, өргөн нь 20 100 км, Хятадын баруун хойд районыг дорнод мужуудтай холбох төмөр зам, хурдны зам хөгжсөн, өндөр уулс ба Их говийн зааг нутаг гээд үзүүлэлт зөндөө байна. Манай улс Говь-Алтай аймагт Ганьсу мужтай 60-хан км хиллэдэг. Тэр 60 км-ийн цаахна хятадын хурдны галт тэрэг нэвтрээд Цэхээ гэх боомтод ирчихсэн.
Дэлхийн хамгийн урт, Хятадын өндөрлөг нутагт байгуулсан анхны хурдны төмөр зам болох Ланьжоу-Шинжааны тусгай шугамын Ганьсу-Хөхнуурын хэсэг ажиллаж байна. Энэ шугам Ганьсу-Хөхнуур-Шинжаан гэх гурван мужийг дайрна. Нийт 1776 км-ийн урттай.
Ганьсу-Хөхнуурын хэсэг нь далайн түвшнээс 3700 метрийн өндөрт, өвлийн улиралд цельсийн хасах 31.6 хэм хүртэл хүйтэрдэг нутагт ажрахгүй нэвтэрч байна. Үүний сацуу Өвөр Монголын Эзнээ хошуунаас Шинжааны Хамил хүртлэх төмөр зам ашиглалтад ороод хэдэн жил болж байна. Энэ нь Шинжаан-Ганьсу- Өвөр Монголын баруун нутгийн байгалийн нөөц, бараа бүтээгдэхүүнийг гадагш нэвтрүүлэхэд дөхөмтэй. Өмнө нь Ланьжоу-Шинжаан, Бугат-Ланьжоу чиглэлийн төмөр замаар дамждаг байсантай харьцуулбал зайг 400 км-ээр богиносгожээ. Энэ лут сүлжээний дорнод цэг нь Тяньжинь боомт, өрнөд цэг нь Алаг уулын амны боомт болох бөгөөд Азиас Европт хүрэх хоёр дахь том дөт зам юм. Одоо хойшоо төмөр замаар Монголтой холбогдох, тэгснээр далайд гарцгүй хуурай газрын Монголыг далайд гаргах шинэ дөт замыг буй болгох талаар Хятадад судалж ярьж бичиж байгаа нь бидэнд нэн хамаатай юм.
Ганьсуд дэд бүтэц хангалттай хэмжээнд хөгжжээ. Тэгээд ч Хятадын эрчим хүчний нэг зангилаа нутаг. Байгалийн хий хүлээн авах бэлтгэлээ базааж байгаа. Ганьсуйн коридороор дамжаад зүүн ба өмнөшөө хятадын олон муж бүс нутагт эрчим хүч түгээх боломжтой хэмээн өөрсдөө үздэг. Иймд бүс нутгийн тулгуур төвүүдийг хөгжүүлэх, баруун гурван аймгийг хөгжүүлэх, хөгжлийн нэг төвийг тийш шилжүүлэх үүднээс байгалийн хийн ийм төсөлд хамрагдахыг хичээвэл ямар бол? Энд би гурван коридорын хувилбар бичлээ. Дөрөв дэх нь буюу хамгийн чухал нь Наушка-Хиагтаас өмнөшөө Алтанбулагаар дамжих, төмөр замын дагуу явсаар Замын-Үүд хүрэх тэр хувилбар. Энэ тухай манайхан одоо ид ярьж байна. Бүтэх болтугай. “Гурван Улаан”-ы холболтыг хэрэгжүүлээсэй. Тав дахь хувилбар нь “Сила Сибири”-ээс чанх урагш салбарлаад Чита-Эрээнцав-Чойбалсангийн бас нэг хоолой байж болно. Хоёр хөрш хүсвэл түүнийг өлхөн хийчихнэ. Энэ мэт олон хувилбарыг манай төр-засаг барьж авч даацтайхан хөөцөлдвөл бидэнд бүтэхгүй чадахгүй гэх явдал үгүй л болов уу. Зориг л хэрэгтэй!
Д.Баярхүү
2020 оны нэгдүгээр сар
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл40
Оросд дайсагнагч либерал алиалагч шозгор шүд Баярхүү гуай гэнэтхэн Оросыг шүлсдэн долоож эхлэх нь юуных вэ!? 😄🤣😝😂😆
Хятад оросод нэг нөхцөл тулгасан. Хятадын говьд байдаг Ланжоу хотод байгаль нуураас ус татах шугам хоолойг монголоор дайруулж барихыг зөвшөөрвөл улаанбаатараар дайруулж сибирийн хүч 2 хийн хоолойг барихыг зөвшөөрнө гэж хэлжээ. Хэрвээ байгаль нуураас ус авахыг зөвшөөрөхгүй бол улаанбаатараар биш харин ховдын хязгаараар хийн хоолойг тавь гэж тулгажээ. Орос сонголтоо хийж чадахгүй болсон.
ЭНД ГОЛЧЛОН ГАЗ ДАМЖИН ӨНГӨРӨХӨӨС ОЛОХ АШГИЙН ТУХАЙ ДУРЬДСАН БНА ! БИД ГАЗ ТАЙ БОЛВОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ АСАР ИХ ХЭМНЭЛТ ХИЙЖ УТАА ТОРТОГООС АНГИЖРАХ БОЛНО ! ГАЗ ХЯМДХАН ТУЛ ХҮМҮҮСИЙН АМЬЖАРГАА , ЭДИЙН ЗАСАГТ ДЭВШИЛ АВЧ ИРНЭ ! ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ГАЗ ОРЖ ИРНЭ . ХАРИН БИД БЭЛТГЭЛЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БНА ! БАЯРЛАЛАА БАЯРХҮҮ !
Орос хошного хоолой хэрэггүй
Хятад оросод нэг нөхцөл тулгасан. Хятадын говьд байдаг Ланжоу хотод байгаль нуураас ус татах шугам хоолойг монголоор дайруулж барихыг зөвшөөрвөл улаанбаатараар дайруулж сибирийн хүч 2 хийн хоолойг барихыг зөвшөөрнө гэж хэлжээ. Хэрвээ байгаль нуураас ус авахыг зөвшөөрөхгүй бол улаанбаатараар биш харин ховдын хязгаараар хийн хоолойг тавь гэж тулгажээ. Орос сонголтоо хийж чадахгүй болсон. Хятад их хүчирхэг болсон тул усгүй говьд байгаль нуурын усыг ашиглах төлөвлөгөө гэх үү дарангуйлал гэх үү зүйлд ач холбогдол өгч байна. Ланжоуд ус хангалттай болбол газар тариалан эрхэлж, олон сая хятад иргэд ххоолтой болно. Орос, хятад хоёр дундаа Монгол гэж улсгүй мэт аашилдаг. Хэрвээ Монголчууд усны тухай буруу шийдвэр гаргавал хятадууд туулын усыг тэрэлжээс шууд Ланжоу хүртэл хоолойгоор авч явахаас сийхгүй шүү.
Тува руу төмөр зам тавина гээд Кизылд 20 м орчим төмөр замын тасархай тавьж шоудаад 20 жил болж байна. Эхэлчихсэн юм уу? Ээ мэдэхгүй худлаа байх. Ккк.
Путин алтан гадас нэгийг өөрийн биеэр зоосон. Даан ч тэр гадасаа аваад Москва буцсан бололтой. Сурвалжлагч нар очоод олоогүй гэдэг. Путин шиг худалч хүн их ховор.
<<Хятад руу нэвтлэх хийн хоолойгоо “Дружба” гэж урьдчилан нэрлээд төслөө хийчихсэн, одоо гарцыг хайж байна>>.гэжээ.Гарцаа шийдээгүй төсөл хийнэ гэж байхуу?
Монголоор дамжих хийн хоолойг 10 жил ярьж байнэ ! дахиад 10 жил ярина ! Орос Монголын удирдлагууд нөхдүүд хоорондоо уулзахаараа ярих юм олдохгүй болохоороо үүнийгээ ярьдаг юм гарын үсэг зурдаг юм тэгээд бүтэхгүй ! бүтэхчгүй !! Одоо Оросод хоолой тавих мөнгө байхгүй ! хугацаа ч байхгүй ! Удахгүй Путин үхчихвэл энэ яриа бүр сураггүй болно ! Хятад ру хоолой тавих тэгээд мөнгө ашиг олох сонирхол ч байхгүй болно ! Путины дараа Орос Хятадын найзлал навс унана ! Монгоонууд харин тэр Тавантолгойн мётаны хийгээ гаргах зам ругаа орох байх ! Путины дараа Хятад улс ар Монголд цэргээ оруулчиж магадгүй ! тэгээд бүх юм лөөлөө болно !
Наад хийн хоолойгоо бөгсөндөө чих Баярхуу муу хар хүүрээ
Баярхүүд өаяр хзргэе
Баярхүүд баяр. талархалаа хүргэе
Баярхүү эх ьоронч сэтгэдгээтэй. эрхэм. аж
монгол соёлтой орос мэт орон болохыг хүсвэл утаанаас салж гаазны шугам станц барих нь онцгой чухал байна хятад руу орох эсэх нь тэдний хэрэг хойшоо улаангомоор төмөр зам кызы л абакан руу орох красноярск хүрэх нь ржд байгуулах нь чухал байна улаангом тува харилцаа гүнзгийрүүүлэх ач холбогол бий усан зам енисей иртыш обь гээд ашиглах боломж бий төмөр замаар крым очих боломжтой
Орос соёлтой орон юм уу? Еврей гэж магтаж,Азиатчина гэж харааж Европ гэж цээжээ нүддэг болохоороо юу? Энэ хоолойг баригдана гэдэгт итгэхгүй байна. Дахиад арван жил шоудаад мартагдана
Хойд хөрштэй сайн харьцаж тусламж дэмжлэг авч Монгол хүний аж амьдрал дээшилнэ одоо нэг улсын хэт хараат байдалд орж цус холилдохоос сэргийлэх хэрэгтэй
Энэ номонд ганц ч үнэн юм байхгүй номонд: нэг байхаар худлаа юм гэж байдаггүй. Эсвэл үнэн юм гэж байдаггүй тухай. 2-рт хорвоо төвөгтэй
Орос хятадын монголын талаарх тохиролцооны үнэгүй бяслага
Оросоос хол бсан дээр.
орсын хүчээр манжаас чөлөөлөгдөж удам судар чинь чи өөрөө амьд яваа байх шүү
Риог хөөж гуравдагч хөршөө бүдгэрүүлвэл цусаар уйлаад ч нэмэргүй
ГУРАВДАГЧ ХӨРШ МОНГОЛ БАЙТУГАЙ ОРОС ХЯТАДЫГ ЯАЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА ХЭНИЙГЧ СИЙХГҮЙ ОРОС АРАБ ВЬТНАМ КУБА ЛИВА ТРАК ИРАН ГЭХГҮЙ АЛЖ БАЙНА ОРОС Л АЙЛГАЖ БАЙНА БОЛОХГҮЙ БОЛ АЛСААС НЬ ЭХЛЭН АРАЛТАЙ НЬ АВААД ХӨНТӨРХӨД Л БУСАД ХАРХНУУД ОРОХ НҮХЭЭ ОЛЖ ЯДНА
украйныг дэмжихгүй гэдгээ мальт болгар венгер словак чех шууд хэллээ бельги орсын хөрөнгийг дайнд зарццуулахыг хориглолоо польш зэвсэг мөнгө өхгүй дүрвэгчид авахгүй гэж байна германууд мерцийг огцрохыг шаардаж байгх франц биш боллоо
итали украйнд зэвсэг мөнгө өхгүй гэлээ трамп ямарч зэвсэг мөнгөгүй хуучмрсан зэвэрсэн хэдэн зэвсэг цөм нь ажлах уу шоу эрхэлж ирсэн зелинский трамп шоучид хүнийг молигодохоос цаашгүй
ураа балтийск мужийн калининград приморье сжижжёжжые- шингэрүүлсэн хий хэргэлж байснаа сая хямд цэнхэр түлш байгалын хийг калинин град холбогдлоо бөөн баяр орсууд орос орноо хангаж эхэллээ мөнгө гадаад дотоодоос олох нь ямар ялгаа байнаа улаанбаатар хэзээ ийм түлшинд холбогдох вэ 1 2 3 асаа-------------
эцсийн хэрэглэгч үнээ хэлээгүй, бүүр энэ талаар а ч гэхгүй байхад бид энд хичнээн мөөрөөд яахав дээ. үүний цаана 2 хөршийн бодлого явж л байгаа, нөгөө талаар манай улс төрчид маниусыгаа сонгууль болгоноор мурьдаг аюултай занг сурчаад байна наадуул чинь хаха ... таны дэвшүүлээд байгаа трасс бол үнэндээ хэн ч сонтрхохгүй, хэрэггүй, ашиггүй дэмий зүйл, харин яаж ийж байгаад тэр 3 У гээд байгаа трассаа л хятад, орос хоёр үнээ тохироод гэрээ хийчэхвэл болчлоо гэсэн үг, гэхдээ бодох асуудал их бий. хөөрөх болоогүй, ажлын байрны тоо, орж ирэх мөнгөний дүн л хэлдэг, тоть шиг давтдаг судлаач гэнэ үү гол мэргэжилтэн гэнэ үү тийм нөхдүүд хэрэггүй дээ хаха
Хятад оросод нэг нөхцөл тулгасан. Хятадын говьд байдаг Ланжоу хотод байгаль нуураас ус татах шугам хоолойг монголоор дайруулж барихыг зөвшөөрвөл улаанбаатараар дайруулж сибирийн хүч 2 хийн хоолойг барихыг зөвшөөрнө гэж хэлжээ. Хэрвээ байгаль нуураас ус авахыг зөвшөөрөхгүй бол улаанбаатараар биш харин ховдын хязгаараар хийн хоолойг тавь гэж тулгажээ. Орос сонголтоо хийж чадахгүй болсон. Хятад их хүчирхэг болсон тул усгүй говьд байгаль нуурын усыг ашиглах төлөвлөгөө гэх үү дарангуйлал гэх үү зүйлд ач холбогдол өгч байна. Ланжоуд ус хангалттай болбол газар тариалан эрхэлж, олон сая хятад иргэд хоолтой болно. Орос, хятад хоёр дундаа Монгол гэж улсгүй мэт аашилдаг. Хэрвээ Монголчууд усны тухай буруу шийдвэр гаргавал хятадууд туулын усыг тэрэлжээс шууд Ланжоу хүртэл хоолойгоор авч явахаас сийхгүй шүү.
Манжийн дарлалын үед монгол хятад хоёр харилцдаггүй байсан. Хятадууд манжуудыг өөрсдөө уусгаж цөөлсөн. Монголын ноёдууд манжийн ноёдод найр тавьдаг байсан. Монголчууд хоорондоо хагаралдаж, хоорондоо байлдсанаас хүч нь суларч бие даан оршин тогтнох боломжгүй болж монгол ноёд манжийн холбооны улсад дагаар орох санал тавьж манжид дагаар орсон. Манжууд монголыг дунд үеээс дарлаж эхэлсэн. Монголчууд манжийн адууг хулгайлсан эрийг сайн эр гэдэг байсан. Манжийн адууг хулгайлсан эрчүүдийг гавласан фото зураг байдаг. Манжууд монголчуудыг хагаралдуулж цөөлөхийн тулд халх үндэстэн гэж нэрлэснээс монголчууд хагаралддаг болсон. Наадмаар нутгархах үзэл манжаас эхтэй. Социализмын 70 жилд феодалаас гарч цус сэлбэж холын аймгийн хүмүүстэй гэрлэдэг болсон. 1990 онд эргээд феодаль руугаа орж цус ойртсон
Австрийн дэлхийн номын санд монголын түүхийн ном их байдаг. Өрөх юм бол монголын зүүн хилээс баруун хил хүртэл
Orchin chagiin tembyytei zaluusiin hynii nydend yzegdehgyi byrahaa l medne,cheber metgelzeend syralzaj syraagyi doliruud s dee!!!aygyi bol tenegyyd chini ebchin ni hedlej metgelzeen bys?....nydarchaan bolj medeheer damsigyyd daa.......................olon saya hyn amtai tom tom delhiin hotyydad cheber metgelzeen eder byr boloh yum!!!nydee neegeed hel meddeg bol haraad uz l dee....................helgyi daadainuud hydlaa gej byy metgeerei???????????????????????Delhii enyyn deer syyrilasan baigaa suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!daadainuud aa........................................................................
Mongold metgelzeen bys?.?...Nydralzaan gegch sineer bii bolson metgelzeen buyu????????????????????????????hegjilgyi soyolgyi sinechlelgyi hybisalgyi muhag har Mongol zaluus!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ynen suu,yseen chaital harah bolno??????????????????????????????
ingej helsneeree ta nariig arban chagaan buyan ni delgereesei!!!arzaagyi zytgedeg zangaasaa salaasai,am hamar baigaa hoino darbalzahaa boliosoi,angalzaj hyn dyyriadag toti sybyy sig zangaasaa salaasai,amin hybiaan hicheehee zogsoogoosoi,munag munhagaa medej gegeereesei hemeesen yum,nadryy tyrgibal tyrgiaarai,daanch chadal chini dytaj charai chini il haragdahgyi dee!!!!DYLZENGYYD EE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Матриксын прогрхмчлалаас хэрхэн чөлөөлөгдөх вэ вэтүб
украйнд рчихгүй юу
Дэлхийн эрхтэн газ
хятад жараад оноос америктай сүлбэлдсээр ЗХУ-ыг задрааж одоо сулдуулчихаад байгаа нь энэ хятадыг японоос чөлөөлсөн гамингаас чөлөөлсөн нүб-д элсүүлсэн байх одоо ямар зэвсгээр тусалж байгаа юм -------------
Монголчууд өмнө нь юу гэж дуугарч байсныг нь мартаагүй байгаа. Энэ шуургатай ороо гараа боловсрол тааруухан амьтан одоо эх орны болон Монголчуудын эрх ашгийн төлөө солиордог болж. Өмнө нь юу гэж дуугарч Америкаа магтаж хөлсний бичээч хийж байлаа. Одоо болиоч. Бас ичэх хэрэгтэй юм шүү.
Монголчууд хүүхдээрээ байна. Зуун жилийн түүхтэй
Улаан оросууд
Элий хүнийг өдөж цохих ёстой