Ардчилсан намынхан дэд сайд томилсон шийдвэрээ эргэж харахгүй бол Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдэв. Энэ тэдний анхны сүрдүүлэг биш. Өмнөх Засгийн газар огцорсны дараа буюу 2025 оны 6-р сарын 12-нд АН-ын дарга асан Лу.Гантөмөр “Манай намаас томилогдсон хяналтын болон бүтээмжийн менежерүүдээр оролдвол Ерөнхий сайдын арьсыг өвчинө шүү” хэмээн шантаажилж байв. Ийм улс төрийн шатнааж өнөөдөр дахин давтагдав.
АН засагт хамтарч байхдаа хяналтын болон бүтээмжийн 30 менежерийг төрийн өмчийн “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй компаниудад томилсон байдаг.
Бүтээмжийн нэртэй л болохоос бүтэлтэй ажилласан нэг ч хүн байхгүй. Харин ч зарим нэг нь төрөөс төрсөн тэрбумтан болсон талаар хэвлэлээр нэр устайгаа цоллогдоод явж байгаа.
Эдийн засаг хүнд байна гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл бас л буруутгав. АН-ын дарга байсан Лу.Гантөмөр 2025 оны тэн хагаст буюу зургаан сарын хугацаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, эрх ямбыг нь эдэлж байсныг мартана гэж баймааргүй юм. Дэд сайдын тухайд жилийн 30 тэрбумын төсвтэй 128 менежерийг цомхотгоод 16 дэд сайд томилсон л хэрэг. Засгийн газрыг хэмнэлт хийлээ гэж буруутгаад байгаа нь өөрөө буруу улс төр баймаар.
Д.Дандар
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл8
Зайлцгаа
хузуугуй хочит хошгоруулагчид зангиагаар туслаач !!!!
Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл гээд Алуурчдын угаадас ялгадас шавхруугаар амь зогоогч Алуурчдын ардчилсан нам гээч өмхий жорлонгийн гамингууд жүжгээ зогсоо 28 оны сонгуульд оролцох танай намын мөнгийг босгох ёстой үүрэгтэй байсан , та нарын тавьсан хүмүүсийг ажилгүй болгосон учраас та нар боож үхэх гэж байна Алуурчин элбэгдохж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүлийнхээ оффшорт нуусан 50 тэрбум доллороо олж авчраад 28 оны сонгуулиа санхүүжүүл
Ялагдчихаад гонгиноод байх юм. Нам болмоор бна шуу!
МОНГОЛ УЛСЫН АЖЛЫН ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСИЙН ТЭН ХАГАС НЬ ДАРГА НАР БАЙНА ШҮҮ ХАГАС САЯ ШАХАМ НЭГ САЯ ХҮХЭД СУРАГЁИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХӨГШИД ЭМЭГТЭЙЧҮҮД ҮЛДСЭН НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД МАЛЧИД ИНГЭЭД БОЛОО
АНынхан МАНынханд хошногодуулаад олигтойхон юм ч хийж чадахаа байж бүр сүр сүлдээ үхүүлцгээж . Ийм нам байснаас байгаагүй нь дээр..Энэ нэг махан толгойлсон дарга шүү бялангач гошного сда зайлах хэрэгтэй
АН хулгайчид МАН хулгайчдаас дээрдэх юм түй ч байхгүй
МАН 100 жилийн түүхэндээ хэлсэн амандаа хүр сэн нь ганц удаа ч байхгүй шүү !