УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: "Нэгдүгээрт, манай намын шаардлага маш тодорхой. Намрын чуулганаар, өөрөөр хэлбэл энэ ондоо багтаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг багасгахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг дэвшүүлнэ гэж ил тод мэдэгдсэн. Ардчилсан намын үеийн дэд сайд, Ардын намын үеийн дэд сайдын асуудал дээр ганцхан байр суурь бий. 3.6 сая хүн амтай улсад 36 сайд хэрэггүй гэж бид үзэж байна.
Өнөөдөр 36 сайдтай болчихоод байна. Гэтэл 3.6 сая иргэнээс 600 мянгаас бусад нь ядуу байна. Тэр 600 мянга нь ч цөөрөх нөхцөл байдал руу орж байна. Ийм байхад сайдын тоог нэмээд, зардлыг өсгөсөөр байна. Үүний үр дүнд ядуурал нэмэгдэж, амьжиргааны түвшин буурч, хүмүүс цалин урамшууллаа авч чадахгүй байдалд орж байна.
Төрд ажилладаг хүмүүс байр сууриа алдахаас айж, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна. Тиймээс захиа бичиж, хашхирч, эсэргүүцлээ илэрхийлж байна. Ийм нөхцөлд сайдын тоог нэмье, 36 сайдтай байя гэж яаж хэлж чаддаг байна вэ гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй бид шинээр сонгогдож орж ирсэн учраас цочир мэдрэг байгаа юм болов уу. Гэхдээ бусад нь яагаад үүнийг олж харахгүй байгааг би ойлгохгүй байна. Манай Ардчилсан нам үүнийг байнга хэлж байгаа. Харин үүний хариуд Ерөнхий сайд, Засгийн газар хууран мэхлэлт хийж байна гэж бид үзэж байна. “128 бүтцийг байхгүй болгож, төсвөөс 40 тэрбум төгрөг хэмнэлээ” гэж ярьж байгаа нь худлаа.
Тэр 128 хяналтын менежер, бүтээмжийн менежер гэж нэрлэгдэж байсан хүмүүс нь өмнө нь компаниудаас цалинжиж байсан. Өөрөөр хэлбэл, компанид томилогдсон хүмүүс байсан. Одоо харин 16 хүн төсвөөс цалинжина. Энэ төсөвт тэдэнд зориулсан 100 төгрөг ч байхгүй. Ийм байхад олон нийтэд худлаа ярьж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар ил тод бус, залилангийн шинжтэй үйлдэл хийж байна гэж бид үзэж байна. Энэ нь өөрөө Засгийн газар огцрох хангалттай үндэслэл юм. Би хувьдаа байнга маргаан үүсгээд явах нь чухал гэж бодохгүй байна. Ядаж нэг хоногийн өмнө ч гэсэн зогсоод, хууль журамдаа орж, парламентын ёс жудагт нийцэж ажиллаасай гэж хүсэж байна. Парламент чинь угаасаа тийм үүрэгтэй байгууллага биз дээ. Тиймээс бид Ерөнхий сайдаас тодорхой шаардлага тавьж байна. 16 дэд сайд, нийт 36 сайдынхаа тоог 26 болгож цомхотго. Хэрэв үгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина. Энэ асуудлаар Ардчилсан намын бүлэг өчигдөр яаралтай хуралдсан.
Манай намын бодлого бол тодорхой:
- Бизнес эрхлэгчдийг дэмжинэ
- Эдийн засгийн эрх чөлөөг хамгаална
- Төрийн данхар бүтцийг эсэргүүцэж, цомхон төрийг бий болгоно
- Мэргэжлийн үйл ажиллагааг дэмжиж, ардчиллыг амилуулна
- Зах зээлд төрийн оролцоог хумина
Эдгээр нь Ардчилсан намын үндсэн туг болсон үзэл санаа, зарчим юм. Өнөөдөр компаниуд бидэнд хэдэн зуугаараа хандаж байна. Сошиал орчинд ч харж байгаа байх “дансыг маань хаалаа” гэж хүмүүс орилж, бухимдаж байна. Ийм байхад дахиад 16 сайд нэмнэ гэдэг ямар утгатай юм бэ? Томилогдож буй сайд нарын сайн, мууг энд ярихыг хүсэхгүй байна. Зарим нь боломжийн залуучууд байна. Нэг эмэгтэй байна Хулан тэр Оранотой хийсэн хэлэлцээрээрээ мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин гэдгээ харуулсан. Харамсалтай нь Ардын нам руу орчихсон бололтой. Миний бодлоор буруу газар л явж байна. Харин чадварын хувьд бол маргах зүйлгүй. Бусдынх нь талаар одоогоор хэлэх зүйл алга." гэлээ.
Н.Отгончимэг
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл17
Ер нь ийм олон сайд ер нь ямар хэрэгтэй юм монгол улс дарга улс болжээ.ийм их данхар засаг тэгээдиюуч хийхгүй.АН зөв гэхдээ цаөна нь бас асуудал байна.энэ нь нөгөө л намаас тавигдсан менежируудээ халахгүй байх гэсэн арга нуугдаж байна.аль алин нь хэрэггүй оронтоо.менежир нэртэй маш өндөрцалин хангамжтай олон дарга нар бий болсон.энэ нь мөнл ТӨХ компаниудад ажлын дараа болсон.
Монголын тугийг урж өөрийгөө монголын урвагч гэдгээ батлан харуулсан ардчилсан намын гишүүн тролл улсын их хурлын гишүүн болчихсон явж байгаа нь ардчилал худлаа гэдгийг батлан харуулж байна.
ардчилал гэдэг юмыг ёвропийн холбоо амщрикад ярихаа байлаа орост атгасан арван хуруу шиг нэгдсэн орсын ард түмэн нэгдсэн нам коммунист намын дор нацистын эсрэг орос халимаг буриад тувагүй тэмцэн бааталаг гавъяа байгуулж байгааг өдөр бүр харж байна монгол хүмүүсийг ххооронд нь эвдрэлцүүлэн намчирхаж ардчилал хүний эрх гэдэг юмыг ярихаа болж ард түмэн орсын ард түмнээ даган зүгээр амьдариаар байна
Ингэж хэрүүл хийж байхаар яамдаа цөөлөх санаачлага гаргаж яриачээ. Дэнүү жижигхэн асуудал ярих юм
Уих ын 136 гишүүн тэгэх тусмаа хэрэггүй байнаа Дахин 76 гишүүнтэй болохын төлөө бүх нийтээрээ тэмцмээр Намууд төсвөөс санхүүжилт авдаг болсон ятэглээ гээд тэр намууд улс орны төлөө иирэдийн төлөө юу хийж байгаа юм бэ яхэрэгтэй мэдээ судалгаа ч гаргачихгүй байна Гүйцэтгэх засаглал сайн ч муу ч улс орны өүх аөлыг хийж байна Дэд сайдаар далимдуулж улс төрийг ттгтворгүй болгох зорилготой мэт
Уих ын 136 гишүүн тэгэх тусмаа хэрэггүй байнаа Дахин 76 гишүүнтэй болохын төлөө бүх нийтээрээ тэмцмээр Намууд төсвөөс санхүүжилт авдаг болсон ятэглээ гээд тэр намууд улс орны төлөө иирэдийн төлөө юу хийж байгаа юм бэ яхэрэгтэй мэдээ судалгаа ч гаргачихгүй байна Гүйцэтгэх засаглал сайн ч муу ч улс орны өүх аөлыг хийж байна Дэд сайдаар далимдуулж улс төрийг ттгтворгүй болгох зорилготой мэт
А.н хан одоо чадамжгүй сайдуудад хариуцлага тооцож чададгүй юм уу
АН чдаж ганц тодорхой асуудлыг судлаад шийдэр аргыг яриач Энэ олон улсаас татаас авдаг аймгуудаа яаах юм бэ Засаг дарга нар хь төсвийн мөнгөөр үнэтэй лэнд авч унаад л ужгуул иррэдээ хот руу нүүлгээд л Хөдөө үнэндээ малёид хөгширч залуу гэр бүл цөөрч байна Энийг чинь хүн ам Зүйн хямрал гэдэг юм
МОНГОЛЫН “ХАР НҮХ” БОЛ ОЮУТОЛГОЙН “ГЭРЭЭ”, НҮҮРСНИЙ ИХ НАЯДЫН ХУЛГАЙНУУД МӨН ...!!!
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!
ёвропийн холбоо гээч худалч хулгайч авилгач америкийн ёвропийн улсуудын татварын мөнгөөр орсын бельгийн төв банканд царцаасан мөнгийг дээрэмдэн дахин дахин дайтахыг шунан дурладаг дайнаар мөнгө хийж цагаачдаар мөнгө хийдэг ёвропийн улс ард түмнийг ядууруулсан брюсселийн 500 мянган хорчид шургалсан орос ард түмний цусаа р амьдардаг байгууллагыг тараая өнгөт хувьсгалын өлгий дөнгө ардчиллыг ярьж төрийн эргэлт хийдэг түмэн олныг төөрөгдүүлдэг гэмт хэргийн байгууллагыг тарааяа
urvagch Lodoi yasan Ezen daalgabar ogson uu ish chaavaas
Зөв
Зөв
36 жолооч бас 36 машины нэмж цалинжуулна
38 гишүүн арай ч олон юм уу? 600000 баян хүн бол 126-гийн болон эвэртэн, туурайтны гэр бүл, төрөл садан, бөгс долоогчид байгааг УЛААН БАЛ бүх нийтэд мэдээллээ Маш нарийн тооцоолж байдаг юм байна
Зөв л асуудал ярьж байна...гэхдээ ухаа худгийг Монголчуудад ЯАГААД өгөхгүй гэсийм ???ураны хортой талаар, оюу толгой ордыг луйвардаж зальдаж авсан рио тинто, авилгал авч өөрсдөө баяжаад,Монголчуудыг ӨРӨНД оруулсан баяр,баярцогт сайханбэлэг нарын талаар яагаад дуугарахгүй байгаа юм???... уг нь их шударга царайлаал чанга ярьдаг даа...худлаа шударга дүр эсгээгүй биз дээ???... бас ерөнхий сайд, ерөнхийлөгч байсан Монголын бүх нууцыг мэддэг хүмүүс гадаадад зугтаад гарсан тэд Монголын талаар...ЯАЖ... ???юу ярьж байдаг бол??? Энэ талаар???...та очиж уулздаг гэнэ лээ...холбоотой л байх...